Иргэдийн амь насанд аюултай байрласан цахилгааны дэд станц орчмын усыг соруулжээ

Х.Оргил
06 сарын 18, 2019

Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд тогтсон их хэмжээний ус ойролцоох жижиг оврын цахилгааны дэд станц усанд автсан нь тэр орчмын иргэдийг бухимдуулаад байгаа билээ.

Цахилгааны хүчлийг бууруулж хэрэглэгчдэд түгээх үүрэгтэй уг төхөөрөмж хэрэв усанд автвал усыг тэр чигээр нь цахилгаанжуулж хүний амь насанд ч халтай ажээ.

Тэгвэл энэхүү төхөөрөмжийг аюулгүй болгох арга хэмжээг өнөөдөр авсан байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулжээ.

Холбоотой сэдвүүд

амь нас цахилгаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.