Иргэдийн апп-аар авсан зээлийн дундаж хэмжээ нь 228 мянган төгрөг байна

Х.Оргил
04 сарын 18, 2022

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарт финтек зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нэр бүхий 29 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ болон Монголын финтекийн холбоотой хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үеэр финтек зээлийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийн байдал, зээлийн мэдээллийн санд нийлүүлж буй мэдээллийн талаар танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар ББСБ-ын нийт зээлдэгчийн 80 орчим хувь буюу 1 сая 678 мянга орчим зээлдэгч финтекийн зээлдэгч аж Үүний 80,4 хувь нь апп буюу онлайн зээлийн платформ ашиглан зээлээ авчээ. Зээлийн дундаж хэмжээ нь 228 мянган төгрөг аж. 

Харин уламжлалт буюу иргэн банканд өөрийн биеэр очиж авсан зээлийн дундаж хэмжээ 1,2 сая төгрөг аж. 

Өөрөөр хэлбэл иргэдэд бага үнийн дүнтэй хурдан шуурхай зээлийн хэрэгцээ өндөр байгааг энэхүү дүн харуулж байгаа юм.



Холбоотой сэдвүүд

финтек хувьцаа

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.