Иргэн та газар нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлж амжаагүй байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. /Дүүргийн газрын албадын утасны жагсаалтыг энд дарж авна уу/
Газрыг өмчлүүлэх зориулалт:
✔Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар / зөвхөн нэг удаа үнэгүй өмчлүүлэнэ/
✔Хот тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газар/гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг,оршуулгын газар, хог хаягдлын цэг,цэвэршүүлэх талбай/
✔Бэлчээр
✔Ойн болон усны сан бүхий газар
✔Тусгай хэрэгцээний газар
✔Зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлнэ. Гэхдээ уг өмчлөх газар нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт иргэнд өмчлүүлэхээр заасан газар байх шаардлагатай.
- Аж ахуйн болон газар тариалангийн зориулалтаар
✔Давуу эрхээр худалдан авах/тухайн газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж байгаа иргэн өмчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд түүнд давуу эрхээр худалдах замаар өмчлүүлж болно/
✔Дуудлага худалдаагаар худалдан авах/Газрын тухай хуульд заасны дагуу аж ахуйн болон газар тариалангийн зориулалтаар тухайн газрыг эзэмшээгүй иргэн дуудлага худалдаагаар худалдан авч өмчилж болно/ гэсэн үндсэн 2 хэлбэрээр дээрх зориулалтын дагуу газрыг өмчлөх боломжтой юм.
Өмчлүүлэх газрын хэмжээ
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ
- Нийслэлд 0,07 га хүртэл
- Аймгийн төвд 0,35 га хүртэл
- Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл
- Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл
- Аж ахуйн болон газар тариалангийн зориулалттаар эзэмших газрын хэмжээ
- Дээрх зориулалтаар эзэмшүүлэх газрын хувьд газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшиж буй газрын хэмжээгээр харин дуудлага худалдаагаар худалдан авч байгаа тохиолдолд тухайн дуудлага худалдаагаар худалдаж буй газрын хэмжээгээр өмчилж болно.
Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ:
- Өмчилж авахыг хүсч буй газрын харьяалагдах сум, дүүргийн засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргана.
Өргөдөлд:
✔Гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар
✔Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал
✔Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ
✔Өргөдөл гаргаж буй газрыг иргэд дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт зэрэг мэдээлэлийг тусгана.
✔Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн бүр гарын үсэг зурна.
Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:
- Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны засаг даргын тодорхойлолт
- Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмшүүлэх гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг/Кадастрын зураг/ Кадастрын зургыг хийлгэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг зургыг үндэслэн сумын газрын даамал, дүүргийн газрын алба өмчилж буй газрын тань кадастрын зургыг нэгдсэн бүртгэлд оруулдаг.
- Ийнхүү кадастрын зураг хийлгүүлэх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасан иргэний таны хүлээх үүрэг юм.
- Сум, дүүргийн засаг дарга өргөдлийг хүлээн аваад хүлээн авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэнэ.
- Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
- Засаг даргын шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор газар өмчлөх эрх тань баталгаажина.
- Өмчлөх эрхийг бүртгэх эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ авахын тулд дараах бичиг баримт бүрдүүлнэ.
- Тусгай загвар бүхий мэдүүлгийн маят бөглөнө
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт
- Газар өмчлүүлсэн талаарх Засаг даргын захирамж, түүний үндэслэн олгосон гэрчилгээ/эх хувь/
- Кадастрын зураг/эх хувь/
- Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг мэдүүлэгт хавсаргана.
Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл
- Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх
- Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
- Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
- Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглах
Газар өмчлөх эрх дуусгавар болох
- Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр
- Газар өмчлөх эрхээсээ татгалзснаар
- Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр/шүүхийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр г.м/
Иргэний газар өмчлөх эрхийн баталгаа
- Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно.
- Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд хохирол учирсан тохиолдолд хохирлыг шийдвэр гаргасан байгууллага нөхөн төлнө.
- Иргэний газар өмчлөх эрхийг зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний олох байсан орлогын хамт иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.
- Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд ийнхүү солих буюу эргүүлэн авахаасаа өмнө: “газрыг сольж байгаа тохиолдолд иргэний хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанары хувьд дордохоогүй газрыг өмчлүүлэх, эргүүлэн авч байгаа тохиолдолд үнийг нь төлөх, өмчилж байсан газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх, өмчлөгчөөс тухайн газарт зарцуулсан хөрөнгийн үнийг төлөх” зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
- Иргэнийг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.
Газар өмчлөх эрхийн талаар гомдол гаргах
- Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн төрийн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргана.
- Иргэний гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж бичгээр хариу өгнө. Гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол шүүхэд гомдол гаргана
Сэтгэгдэл бичих (102)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.144] ・ 2023.07.08 Хариулах
16 nas hursen hun baihgui bugd nasand hursen bol yah ve?
Зочин [59.153.87.0] ・ 2023.04.14 Хариулах
Nyamaa otgondulam 4 hvvhedtei hsshaa ammar bin awna merehgvi year bid gazargvi bn ta Holboo bariarai 88076443 nereer asuugaarai
Зочин [122.201.22.230] ・ 2023.01.30 Хариулах
Төр гэж байдаг бол, иргэддээ газрын асуудлыг нь шийдээд өгнө үү?..2013 оноос өмнө төрсөн бүх иргэдэд нэг удаа үнэ төлбөргүй газар олгох хууль, нүүрсний хулгай шиг замхарсан уу?
Зочин [192.82.81.30] ・ 2022.07.18 Хариулах
Ene asuultuudad hen hariu uguh yum bol?????? mongol ulsiin irgen gazra yawmaar bn!!!!
Зочин [66.181.190.144] ・ 2022.07.05 Хариулах
Иргэндээ эзэмшүүлэх сул газар байдаг юм бол жагмаалтыг нь ил ьод болгохыг шаардах нь зүйтэй бус уу. Зөвхөн өмчилж авах дарааллыг нь хэдэн мянгаар нь бичиж тавихын оронд энд ийм ийм газар б.на гэвэл тэр алгын чинээ газар чинь иргэдэд илүү ойртохсон.
Зочин [202.55.188.116] ・ 2022.06.17 Хариулах
өмнө н цахимаар өгч бхад амар бсан. Гэтэл одоо газараа авя гэхээр өөрөө хаана ямар сул газар байгааг хайж ол гэх. Тэгээд газрын албанаас асуухаар манайх зөвхөн хотынхоо газрыг л мэднэ. Тэгээд хотод газар дууссан гэх. Хөдөө аймгуудаар хэсч газрын албадаар н явна гэхээр тэгж хайж явах цаг зардал юу билээ. Ер н бол энд тэндхийн газрын албадаар танил талгүй л бол газар олж авна гэдэг сарлуу аялах хөлөгт суухтай л адил бүтэхээргүй юм болж бх шиг. Уг н бол сарлуу явах боломжтой болоод хүмүүс явсан л даа. Гэхдээ би чадахгүй бгаад байдаг яадаг юм билээ дээ.
Зочин [202.126.90.59] ・ 2022.06.11 Хариулах
Яаж газар авах вэ.
Зочин [66.181.190.144] ・ 2022.07.05 Хариулах
Тэр газар нь тэнгэр дээр ч юм уу, эсвэл гадаад их далай ёроолд байгаа юм шиг санагддаг шүү. Яг энд б.на гээд ил тод болгоод өгдөг ухаантан мэргэдийг энэ улс руу Бурхан илгээгээд өгдөг болоосой гэж үү.
Зочин [124.158.69.120] ・ 2022.04.29 Хариулах
газар хаана хаана өгч байгаа бол Улаанбаатар хотдоо өгж байгаа юм болвуу
Зочин [66.181.161.116] ・ 2022.04.26 Хариулах
Gazraa yaj awax be
Зочин [64.119.18.55] ・ 2022.04.21 Хариулах
Yaj gazartai boloh be zubluuch haana Hannah be
Зочин [66.181.161.61] ・ 2022.04.01 Хариулах
Gazar haana ali bairshild olgoj ehleh we
Зочин [66.181.161.30] ・ 2022.03.29 Хариулах
sain baina uu gazar yaj awah we
Зочин [66.181.161.120] ・ 2022.03.12 Хариулах
газар авгүй 10 жил ээж аавийхан бичээг үсээгүй мэргэжилгүй ядуу ичэж яваж 07 газар иргэн бүрэт гэсэн харлаа 20 ээж аав 60 хүрэж яваж бна хот хийх нэх ажил байхгүй дээд цайлан 550000 к ээж минь цайлан хашаа байхгүй болхоор айлийн хашаа сараад 60к тог мөнгө хэргэлээ өндөр бөөн мөнгө зуглууд хашаа авий гэхээр хот хоолноос хоолний ороод ард ядуухан амьдраж байн даа
Зочин [103.140.11.34] ・ 2022.03.03 Хариулах
0.7gaa gazaraa yaaj awah we bayanzvreh dvvregt gazar haaguur bnuu
Зочин [202.126.88.148] ・ 2022.03.05 Хариулах
Harin yj awh we medwel herei
Зочин [66.181.161.14] ・ 2021.12.26 Хариулах
sn bnu gazar awch amjaagui yumaa haana ochij uulzah week
Зочин [202.126.88.144] ・ 2021.12.22 Хариулах
Sn bnu 07 ga gazaraa awgui bga yaj ywh be haana gazar ogch bga be
Зочин [66.181.161.115] ・ 2021.11.06 Хариулах
Gazaraa awah gesiin haan ogj bgaa bol
Зочин [66.181.161.62] ・ 2021.06.06 Хариулах
gazaraa avah gesiin haana ogj bgaa bol
Зочин [192.82.72.180] ・ 2021.05.21 Хариулах
Газраа авъя. Хаана зөвшөөрөл өгч байна вэ
Зочин [103.57.94.89] ・ 2021.05.14 Хариулах
Odoo gazar ogoch bga boluu yaaj mdkh we
Зочин [192.82.69.82] ・ 2021.03.02 Хариулах
одоо өгч бгаа байршил яаж мэдэх вэ
Зочин [192.82.69.82] ・ 2021.03.02 Хариулах
яаж газар авах хариу
Зочин [66.181.161.43] ・ 2021.02.26 Хариулах
Odoo tegeed gazaraa avahiin tuld baahan notariataar batluul geed buun mungunii zarlaga gargandaa
Зочин [182.160.32.70] ・ 2020.05.29 Хариулах
Газар нутаг ихтэй, хэдхэн иргэнтэй улс хирнээ, иргэдээсээ газраа харамласан тэнэг улс.
Зочин [66.181.161.123] ・ 2020.05.22 Хариулах
Уб хотын унаган иргэн гэтэл одоо хүртэл гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газраа аваагүй байна. Газраа авчихмаар л байна даа яаж авах вэ?
Зочин [202.126.89.109] ・ 2020.05.02 Хариулах
Унаган хотын иргэн . 40 гаран жил амьдарч бна. Гэр бүлээрээ газар авч үзсэнгүй. Зөндөө хөөцөлдлөө. Газар авмаар бна
Зочин [192.82.75.204] ・ 2020.03.23 Хариулах
Яаж газраа авах вэ? Хариу өгч тус болно уу
Зочин [103.229.120.58] ・ 2020.03.13 Хариулах
Bayrallaa
Зочин [202.179.26.201] ・ 2020.03.09 Хариулах
0,07 биш 0,7 га
Зочин [202.126.88.71] ・ 2020.03.08 Хариулах
Gazar eroosoi awaaggvi yj awhuu haan handhuu
Зочин [157.230.111.239] ・ 2020.03.06 Хариулах
Газраа аваагүй ГАДААДАД байгаа хүн цахимаар шийдэх боломж байна уу?
Зочин [66.181.161.17] ・ 2020.03.05 Хариулах
Awaagvi bga bichegiin hootsoldood ogohoor eroosoo garch irehgvi gazar awahad estoi hetsvv
Зочин [202.126.89.11] ・ 2020.03.04 Хариулах
gazar eroosoi awagvi yaj awah we
Зочин [202.55.188.92] ・ 2020.03.04 Хариулах
Abaagui bga huuhduudiigee yaj abah be
Зочин [202.126.89.41] ・ 2020.03.04 Хариулах
Hodoo oron nutgiin hun hotod gazar awch boloh u
Зочин [64.119.19.246] ・ 2021.02.17 Хариулах
zugeer hodoo oron nutagtaa l shingeech dee hotod taanaraas ih nowsh alga !
Зочин [43.242.243.244] ・ 2020.03.05 Хариулах
bolohguiee yahiin
Зочин [150.129.140.144] ・ 2020.03.04 Хариулах
Газар давхцуулж олгоод байдаг нь ямар учиртай юм бол оо
Зочин [203.91.115.51] ・ 2020.03.03 Хариулах
tsahimaar bvrtgeed l songood l bn gesn zunduu oroldson negch boloogvi ymdag.
Зочин [66.181.161.81] ・ 2020.03.03 Хариулах
Uzeegui shdee umchluulj bgaa bol hol oir ni hamaagui gants gazar umchluh yumsan daa
Зочин [66.181.161.83] ・ 2020.03.03 Хариулах
Одоо өмчлүүлэх боломжтой юм болов уу?
Зочин [66.181.161.83] ・ 2020.03.03 Хариулах
Хотод хямд зарах газар байна уу?
Зочин [64.119.23.152] ・ 2020.03.03 Хариулах
Ямар ч дэд бүтэц байхгүй эзгүй хоосон хөдөөний газар өгсөн болж нэр зүүдэг.
Зочин [64.119.18.162] ・ 2020.03.03 Хариулах
Harin teh.yag heregtei gazart ni birduud heden ga-gaar ni avtsan zarna geed baij baih.
Зочин [64.119.17.47] ・ 2020.03.03 Хариулах
Аваагүйшдээ. Зөндөө л хөөцөлдөж үзсэн шал худлаа юм бнлээ
Зочин [103.57.92.243] ・ 2020.03.03 Хариулах
Манай гэрийнхэн газраа авч чадаагүй ээ.Суманд маань газар байхгүй гээд газрын өргөдөл авахгүй удаж байна. Зарим нэгэн нь хэдэн ч газартай юм бүү мэд.Грашийн газар ч гэсэн авмаар л байна.Хамаг ажил амьдрал минь энд байгаа би өөр газар өөр суманд газар аваад ч яах юм билээ. Сэлэнгэ Мандал сум
Зочин [202.131.244.210] ・ 2020.03.03 Хариулах
яг өмчлье гэхээр УБ хотын харъяа хүн байсаар байтал, одоо аймгуудад л өгч байгаа гэж тэнэгтдэг, хотын хүн тэр хөдөөгийн газраар чинь яахын, газрыг үнэд оруулж дамлах арга л юм
Зочин [64.119.23.231] ・ 2020.03.03 Хариулах
хоосон хѳдѳѳ газарѳгсѳн нэр зүүсэн АНүед тэр газр эзэмшигчийн гэрчилгээ олгох уу та нар худлаа шаахаас ѳр зүйл мэдэхгүй новшнууд
Зочин [64.119.23.231] ・ 2020.03.03 Хариулах
Багахангай ѳгѳѳд бсан газар юу болсон
Зочин [64.119.22.1] ・ 2020.03.03 Хариулах
6 nastai huuhed awch bolohuu?
Зочин [202.9.40.115] ・ 2020.03.03 Хариулах
Газар олгож байгаа юу?
Зочин [192.82.67.69] ・ 2020.03.03 Хариулах
Gazar awmaar bn 99666549
Зочин [103.229.122.135] ・ 2020.03.03 Хариулах
Yaaj abah bee
Зочин [139.5.218.192] ・ 2020.03.03 Хариулах
хэд дахин яваад засаг дарга нь өгдөггүй. уг нь хотод биш хөдөө амьдарч өөрийн гэсэн газартаа ногоо тарьж шинэ ногоо идэж байя гэж бодсон чинь бүтээгүй. О7 авах гэж ямар их хөөцөлдөв өө. бүтдэггүй юм билээ. уг нь хотоос гаргаж л байх бодлого баримаар юм.
Зочин [66.181.188.30] ・ 2020.03.03 Хариулах
Yg gazraa dvvreg dvvreg dr n ergend ezemshvvleh umchlvvleh gazar gd zaagd ugchdug ymuu yj hazraa songdiin boloo
Зочин [202.126.89.184] ・ 2020.03.03 Хариулах
Хүсэлтээ өгөөд 3-4 жил болж бна
Зочин [202.170.67.29] ・ 2020.03.03 Хариулах
Худлаа байдаг юм даа.Засаг даргатай зөндөө уулзаж газар эзэмших хүсэлтээ гаргасан.Захирамж гараагүй гээд буцаагаад байдаг.4н жил хөөцөлдөж байна.Баянзүрхийн 12-р хорооны иргэн
Зочин [66.181.161.5] ・ 2020.03.03 Хариулах
bi gazar abch chadaagvi minii hvvhdvvd bas abaagvi bna 3 hvvhed bvgd nasand hvrsen tsahimaar gazart bvrtgvvleed abch chadaagvi hariu ireegvi tegeheer uaj gazar abah be
Зочин [192.82.67.203] ・ 2020.03.03 Хариулах
Нийлэл хотын унаган иргэн өөрт оногдох газар авмаар байх юм яаж хөөцөлдвөл авдаг юм бол мэдэх нь зөвлөөч
Зочин [59.153.114.172] ・ 2020.03.03 Хариулах
Би нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй юмаа. Газар худалдаж авсан , тэгэхдээ үнэгүй газар авах эрхээсээ хасагдана гэж анхааруулж хэлсэн . Газар худалдаж авсан хүн яагаад тэгдэг юм болоо Үнэгүй газар авах нэг удаагийн эрх маань хүчингүй болдог. Ёстой сонин хуультай . Үнэгүй газар аа аваагүй л бол аваагүй авч болох эрхтэйгээ яагаад байж болдоггүй юм болоо .
Зочин [59.153.87.40] ・ 2020.03.03 Хариулах
zochin
Зочин [122.201.21.228] ・ 2020.03.03 Хариулах
Ogt gaZar awch baigaagui ee. Away geheer odoo haaguur ogoh ni todorhoigui bna gj heleed l ywuulaad bgaa 2 jil bolj bna daa
Зочин [66.181.187.77] ・ 2020.03.03 Хариулах
Би унаган хотын 40жил амьдрахдаа энэ газраа авч үзээгүй. Авъя гээд очихоор гэрбүлгүй хүнд өгөхгүй гээд, дараа газар бхгүй гээд дараа өгөхөө больсон гээд элдэв юм яриад явуулсаар өөдий хүрсэн .үнэн хотын иргэд яаж газартай болох вэ
Зочин [202.126.89.242] ・ 2020.03.02 Хариулах
БАГАНУУРТ ОЛГОСОН ГАЗРЫГ ХЭЗЭЭ БИД БӨРСДӨДӨӨ АШИГЛАХ ВЭ? 10 ААД ЖИЛ БОЛЛОО Ш ДЭЭ ЮУ Ч ХИЙЛГЭХГҮЙ НЭГ ХООСОН ГАЗРУУД СОНГУУЛИЙН ШОУ БОЛООД ӨНГӨРСӨН ЮМ УУ? БААХАН ХООСОН ГЭРЧИЛГЭЭ ТЭВРЭЭД ҮЛДСЭН.
Зочин [202.126.88.215] ・ 2020.03.03 Хариулах
Харин тийм ядаж хотын ойр газартай сольж өмчилж болох юм байдаг боловуу
Зочин [103.229.123.59] ・ 2020.03.02 Хариулах
Яаж авах вэ?
Зочин [66.181.161.6] ・ 2020.03.02 Хариулах
Sain baina uu anh udaa gazar awah gej bga ma Bzd gazar baigaa boluu zaluu ger bvl baina hariu
Зочин [192.82.68.252] ・ 2020.03.02 Хариулах
АВМААР БАЙХ ЮМ 1..ГАЗАР АВИЙ ГЭЖ БОДООД ОЧИТОЛ БОЛОХГУЙ ГЭЖ БАЙГАА ЮМ ТЭГЭЭД ООРСДОО АВЧДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ЭРЖ ХАЙХ ИЙГ НЬ ХУМУУСЭЭР ХИЙЛЭГЧЭЭД АВХЫГ ООРСДОО АВЧДАГ ЮМ БИШУУ
Зочин [66.181.161.84] ・ 2020.03.02 Хариулах
gazar olgoj bgaa yum boluu
Зочин [203.91.115.38] ・ 2020.03.01 Хариулах
Huduu bol ene huuli heregjihgvi baigaa
Зочин [202.126.89.182] ・ 2020.03.01 Хариулах
Hotod gazar olgoj bga blwu songinohairhan dvvreg
Зочин [202.126.88.224] ・ 2020.03.01 Хариулах
Manaih ambul 4 negen ch gazsr awaagui tsahimaar mash olon udaa burtguulsen mani metiin hun terend chin ordoggui ym bn lee odoogooroo algan chinee gazargui ywj bn
Зочин [66.181.161.91] ・ 2020.03.05 Хариулах
0.7 gazar irgen burt gd baisan ochood uulzsan chini gazar bhgui gd bnle
Зочин [202.9.47.12] ・ 2020.03.01 Хариулах
Oir orchmin tsahilgaan tugeeh salbart handaj asuu. Transformator tawij tigond holboj ugnu
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Арав гаруй жил ашиглаагүй газрын эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ
Л.Дэлгэрмаа ・ 10 сарын 09, 2021
Нийгэм
Цахим газар өмчлөлийг Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ
peak.mn ・ 04 сарын 29, 2018
Нийгэм
1 метр квадрат газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөгөөр тогтоолоо
Х.Оргил ・ 01 сарын 29, 2019
Нийгэм
Нийслэлд 3442 нэгж талбайг иргэдэд өмчлүүлнэ
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 08 сарын 24, 2017
Нийгэм
Газар өмчлүүлэх аян маргааш дуусна
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 09 сарын 19, 2017
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.