Иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 10-наас зогсооно

Б.Баясгалан
04 сарын 02, 2021

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-нд байхаар УИХ тогтоосон.

Монгол Улсын ᠎Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.

Үүнтэй холбогдуулан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээхийг УБЕГ-аас мэдэгдлээ.

Иргэн та сонгогчийн нэрийн жагсаалтад багтсан эсэх болон өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн эсэхээ ЭНД дарж шалгана уу.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.