Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Итали Улс Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад бүхий л талын дэмжлэг үзүүлнэ гэв | Peak News

Итали Улс Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад бүхий л талын дэмжлэг үзүүлнэ гэв

Х.Оргил
05 сарын 09, 2020

Элчин сайд Ц.Жамбалдорж 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Италийн Эдийн засаг, сангийн яамны Гадаад харилцааны газрын дарга, ФАТФ-ын Италийн хэсгийн дарга Изабелла Фонтана, ФАТФ-ын Олон улсын үнэлгээний бүлгийн хуралдаан даргалагч Антонио Адинолфи нартай цахим хурал зохион байгуулжээ.

Италийн Эдийн засаг, сангийн яамтай хийж буй энэхүү ээлжит уулзалт, цахим хурлын үеэр хоёр талын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ сүүлийн уулзалтаас хойш Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд батлагдсан ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийн талаар танилцуулсан байна. 

Италийн талаас Монгол Улсын Засгийн газраас асуудлыг нухацтай авч үзэн ФАТФ-ын зөвлөмжийн дагуу баталсан ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанаас өмнө тун сайн биелүүлж байгааг өндрөөр үнэлэв.

Итали Улсын хувьд манай улстай адил нөхцөл байдалд орж байсан бөгөөд хэрхэн даван туулсан туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгсөний сацуу Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.

Холбоотой сэдвүүд

итали монгол сааралжагсаалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.