Израилийг НАТО хамгаалж чадахгүй гэж мэдэгджээ

Х.Оргил
06 сарын 03, 2018

Израиль улс нь НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын гишүүн улс биш учир еврейн тус улс руу Иран халдсан тохиолдолд НАТО тусламж үзүүлэхгүй гэж тус эвслийн Ерөнхий нариийн бичгийн дарга Йенс Столтенберг “Der Spiegel” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Израиль нь НАТО-гийн түнш болохоос гишүүн улс биш юм. Тийм учраас Израилийн аюулгүй байдлыг хангах бүрэн баталгааг тус эвсэл өгч чадахгүй. НАТО Ойрхи Дорнод дахь энх тайвны үйл явцад оролцдоггүй. Энэ бол бидний үүрэг биш” гэжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

израиль нато

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.