Б.Баясгалан
11 сарын 21, 2019
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр нууцын зэрэглэлтэй зарим асуудлыг олонд дэлгэхээ мэдэгдэж, мэдээлэл хийв.
Тэрээр "10 дугаар сарын сүүлээр 800 хятад иргэнийг Монгол Улс руу хэн оруулж ирснийг хэлж өгье. Сүүлдээ бүр намайг оруулж ирсэн гэж зарим хүн ярьдаг боллоо. Энэ асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нууц хуралдаан хийсэн. Холбогдох албан тушаалтнуудыг цуглуулж асуусан. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Хууль, хяналтын байгууллагынхнаас тодорхой мэдээлэл авсан.
10 дугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад иргэн Засгийн газрын Шадар сайдтай /Ө.Энхтүвшин/ уулзжээ. Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамт уулзсан байна. Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсэд цахим казино ажиллуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Хятадуудыг хүлээн авч уулзжээ. Улмаар Монгол Улсын чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно, ирж туршилт хий гэсэн хүсэлт тавьсан байна. Сая Монголд ирсэн 800 хүн бол Камбожоос хөөгдсөн хятадууд.
800 хятадыг оруулж ирсэн хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид Уулаа, Баяраа гэдэг хоёр хүн хоригдож буй юм байна. Нийт 53 халхавч компани байгуулж, Гадаад харилцааны яам, Тагнуулын байгууллагад хүсэлт гаргаж, жуулчин нэрээр орж иржээ. Зарим хүн жуулчны визийг Консул өгдөг гэж буруу яриад байна. Жуулчны визийг жуулчин оруулж ирдэг тусгай компаниуд Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу яамнаас зөвшөөрлийн код олгодог. Тэр кодыг үндэслэж, Эрээн, Хөх хот, Бээжингийн ЭСЯ, Консулууд виз гаргаж өгсөн байна.
Энэ асуудлыг баримттай мэдээллэхийн тул би нэлээд судалгаа хийсэн. Хуан гэгч хятад иргэн баривчилгаа болохын өмнөх долоо хоногт урагшаа гарсан байна. Түүний туслах хоёр хятад мөн зугтах гэж байгаад Замын-Үүдээс баригдаж. Ийм л зүйл болсон байна. Гадаад харилцааны яам, Тагнуулын Ерөнхий газар ч мэдэж, зохион байгуулалттай оруулж ирж, гаргасан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг ярьсан.
Нууцыг хадгалахыг хууль сануулж байгаа. Гэхдээ үүнийг нуугаад, хадгалаад байвал нийгэмд буруу ойлголт тарах нь. Буруу ойлголтыг засах зорилгоор би энэ мэдээллийг хийж байна" хэмээв.
Сануулахад, "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" гэсэн дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 орчим иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагынхан 10 дугаар сарын 29-нд саатуулсан.
Улмаар тэднийг зохион байгуулж Монголд оруулж ирсэн хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, бусад хүмүүсийг галт тэргээр хилээр гаргаж, Хятадын цагдаа нарт хүлээлгэн өгсөн гэдгийг холбогдох албанынхан мэдээлсэн юм.
Тухайн үед уг асуудлаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Манай байгууллага болон ЦЕГ уг асуудалтай холбогдох ажиллагааг өнгөрсөн 8 дугаар сард эхлүүлсэн. Улмаар энэ асуудал хэрхэн өрнөхийг ажигласан.
Эхний ээлжид 8 дугаар сард 80 хүн, дараагаар нь энэ тоо өссөөр өчигдрийн байдлаар нийт 800 хүн орж ирсэн. Үүнийг зохион байгуулж буй хүн нь тодорхой, одоо байцаалт өгч байгаа. Монголын нэг, БНХАУ-ын нэг иргэн голлож энэ ажлыг зохион байгуулж, хятад иргэдийг 4 зочид байрлуулсан.
Урьдчилсан байдлаар хэлэхэд, 800 хүн, тэдний хэрэглэж байсан 1000 орчим компьютер, гар утасны 10.000 орчим сим зэргийг хурааж, хяналтад авсан. Гэхдээ энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айдас төрөх ямар ч асуудал байхгүй" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулж байсан юм. /Дэлгэрэнгүйг ЭНД дару уншина уу/
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.26.193.84] ・ 2021.02.14 Хариулах
zandan gej gulugiig dahin turd buu oirtuul. turiin hutguur surjin yarigch shantaajchin nuhur hudlaa gar daa.
Зочин [103.26.193.84] ・ 2021.02.14 Хариулах
Humsaa nuusan lalriin hulgaich. shantaaj hiine. van sho lun geed Tanluugiin hyatadiin naiz. ah baatarchuluun ni hyatadiin vizeer bayajsan no hoodoo bas.
Зочин [103.212.116.196] ・ 2020.04.02 Хариулах
Батзандангийн ах Баатарчулуун гэж нэг луйварчин бий шүү.
Зочин [66.181.161.17] ・ 2020.04.02 Хариулах
zandan vol gutgegch.pop.ospan.gudamjinii .uur heleh uh alga.odoo shine namiig noiton salpetka..noiliin tsaas shig ashiglaad hayana.noiton salpetkaar garaa. anaa archidag yum..noiliin tsaas bol todorhoi sh dee...
Зочин [64.119.21.99] ・ 2020.04.02 Хариулах
Ene nuhur uuruu l biz
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
Х.Оргил ・ 12 сарын 05, 2019
Улс төр
С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо"-ны даргаар Ж.Батзанданг сонгожээ
Б.Баясгалан ・ 05 сарын 02, 2019
Улс төр
Ж.Батзандан: Б.Хурцын наймааны бүлэг европоор хар тамхи зарж байна
Х.Оргил ・ 06 сарын 12, 2019
Улс төр
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын даргаар Ж.Батзанданг сонгогдлоо
Х.Оргил ・ 06 сарын 06, 2019
Нийгэм
Ж.Батзандан: С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг цацна
Х.Оргил ・ 06 сарын 05, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.