Х.Оргил
03 сарын 21, 2020
Хятадын интернет худалдааны “Alibaba” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма коронавирусийн халдварын үед тусламжийн гараа хэд хэдэн улсад сунгаад буй.
Энэ удаа тэрбээр Азийн нэр бүхий улсуудад нэн шаардлагатай амны хаалт, оношлуур зэргийг хандивлахаа өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.
"Урагшаа Азиудаа. Бид онцгой байдлын хангамжид зориулж 1,8 сая амны хаалт, 210 мянган оношлуур тест, 36 мянган хамгаалах хувцас мөн нэмэлтээр халуун хэмжигч зэргийг Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мальдив, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка руу хандивлахаар илгээж байна. Хурдан хүргэх тийм ч амар биш. Гэвч бид үүнийг хийхиийн төлөө хичээх болно"
Тэрбээр өмнө нь Африк тивийн 54 улсад тус бүрт нь 20 мянган оношлуур, 100 мянган амны хаалт, 1000 хамгаалалтын хувцас хандивласан юм.
Go Asia! We will donate emergency supplies (1.8M masks, 210K test kits, 36K protective suits, plus ventilators & thermometers) to Afghanistan, Bangladesh, Cambodia, Laos, Maldives, Mongolia, Myanmar, Nepal, Pakistan & Sri Lanka. Delivering fast is not easy, but we'll get it done!
— Jack Ma (@JackMa) March 21, 2020
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.