Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 23, 2019
Жолооны үнэмлэхийн хэвлэлт өнгөрсөн 12 дугаар сараас хойш зогсоод байгаа юм.
Иргэд түр үнэмлэх авсан ч гурван сар тутамд сунгуулж буй. Ийнхүү удтал хүлээлгэсэн жолооны үнэмлэхийг 4 дүгээр сарын 15-аас эхэлж хэвлэхээр болсон байна.
Энэ талаар ТЧА-аас тодруулахад "Жолооны үнэмлэхний бэлдэцэд нууцлал чип код ордог учраас хэвлэх үйл явц удааширдаг учраас хүлээлт ихтэй байдаг" гэв.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд 40 мянга гаруй үнэмлэх хэвлэгдээгүй хуримтлагдаад байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.