Х.Оргил
09 сарын 23, 2019
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бодлого үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагджээ.
Тус арга хэмжээний үеэр АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-аас дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж, хуучны болон сүүлийн үеийн авто машины үзэсгэлэн зохион байгууллаа.
Мөн иргэдийн санал бодлыг сонсож, санал хүсэлтийн хайрцаг ажиллуулсан бөгөөд тус мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар олгох, өмчлөгчийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүд хамгийн их эрэлттэй байжээ.
Мэргэшсэн жолоочийн шалгалтыг тус өдөрлөгийн үеэр нийт 37 хүнээс авсан бөгөөд үүнээс 21 нь тэнцэж, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан бөгөөд иргэд, жолооч нарт мэргэшсэн жолоочийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бүртгэл 21, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөж олгох 2, улсын дугаарын тэмдэг гээсэн 2, улсын дугаар сольсон 3, тээврийн хэрэгслийн хасалт хийх 8, тээврийн хэрэгслийн лавлагааг 2 иргэнд тус тус олгосон байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.