Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жонш олборлодог бичил уурхайнуудад гэнэтийн шалгалт хийв | Peak News

Жонш олборлодог бичил уурхайнуудад гэнэтийн шалгалт хийв

Б.Баясгалан
03 сарын 27, 2019

Дундговь аймгийн  прокурорын газар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргал” гэх газарт жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайнууд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгалаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч нарыг болон Луус сумын Засаг дарга, сумын байгаль орчны байцаагч нарыг оролцуулсан байна. 

Эрүүгийн мөрдөгч тус бичил уурхайн талбайд үзлэг хийн, холбогдох бичиг баримтыг шалгаж, бичил уурхайн дүгнэлттэй талбайд хэмжилт хийхэд уг талбайгаас хэтрүүлэн олборлолт явуулж, хайлуур жонш олборлон гаргасан зөрчил илэрчээ. 

Шалгалтын явцад нөхөрлөлүүдийн ажилтнуудаас тайлбар авч, гаргасан жоншийг битүүмжлэн, сумын байгаль орчны байцаагчид хариуцуулж, хүлээлгэн өгсөн байна. 

Дүгнэлттэй талбайгаас хэтрүүлэн, зөвшөөрөлгүй жонш олборлосон нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа болон дүгнэлтгүй талбайд жонш олборлох гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гэмт хэргийн шинжтэй байх тул дээрх үйлдлийг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулж байна гэж Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.