Б.Баясгалан
09 сарын 29, 2018
Хятадын алдарт жүжигчин Фан Бин Бин алга болсон талаар шинэ мэдээлэл гарсан нь тэрээр алга болохоосоо өмнө Хятадын тэрбумтанг шүүхэд өгөхөөр зэхэж байсан байна. Учир нь тэрээр тэрбумтан Гуо Вэнгүй нь жүжигчнийг Хятадын дэд сайдтай амрагийн холбоотой гэж гүтгэсэн хэмээн нэр төрөө сэргээлэхээр Америкийн шүүхэд хандах хүсэлтэй байжээ.
Фаны өмгөөлөгч Андрью "2017 оны 7 дугаар сард тэд Нью Йоркийн шүүхэд хүсэлтээ гаргасан. Харин энэ оны 4 дүгээр сараас хойш Фан болон түүний төлөөлөгчөөс сураг сонсоогүй" гэж мэдэгджээ.
Өнгөрсөн жил Гуо хоёр ч дүрс бичлэг цацсан. Тус бичлэгт Фан нь урт хугацаанд дэд ерөнхийлөгч Вангтай харилцаатай байсан бөгөөд санхүүгийн ашиг хүртэж, авилга авдаг байсан гэж мэдээлжээ. Гуо Нью Йоркийн зүүн эрэгт амьдардаг ба Хятадын тэргүүлэгч нарыг буруутгадаг бөгөөд түүний дотор ноён Ванг ч гэсэн багтдаг байна.
Гуогийн үзэж буйгаар Фан алга болсон нь татвартай холбоотой хэргээс бус харин Хятадын Коммунист Намын хэн нэгэн ноён Ванг-д халдлага хийхээр оролдсоноос үүдэлтэй гэжээ. “Тэд эхлээд Фаныг ашиглан Ванг буулгаж авах хүсэлтэй эсвэл хэн нэгэн түүний амыг таглахыг хүссэн” гэсэн хоёр хувилбар дэвшүүлжээ.
Сүүлийн хэдэн сар түүний хаана байгаа эсэх, яагаад алга болсон талаар шуугиан дэгдээд буй юм. Харин Хонконгийн сонин түүнийг гэрийн хорионд байцаагдаж байгаа гэж мэдээлжээ. Зарим нь түүнийг татвартай холбоотой хэргээр баривчлагдан байцаагдаж байгаа гэж таамаглаад буй юм..
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.