Жүжигчин Кейт Хадсон охиноо төрснөөс хойш аз жаргалдаа умбаж байна

Тэрээр “инээмсэглэхээ зогсоож чадахгүй байна” хэмээн охиноо төрсний дараа мэдэгджээ. 39 настай жүжигчин, түүний найз залуу Данни Фүжикавка нар өнгөрсөн долоо хоног анхны хүүхэдээ өлгийдөн авсан байна. Тэд охиндоо Рани Рөүз хэмээн нэрлэжээ. Жүжигчиний хувьд анхны охин ба тэрээр өмнөх харилцаануудаасаа хоёр хүүтэй юм. Тэрээр охинтой болохыг хүсдэг байсан учраас түүний хувьд мөрөөдөл нь биелсэн гэхэд болно гэж дотны найз нь хэлжээ. Кейт инстаграм хуудсаараа дамжуулан фенүүддээ баяртай мэдээгээ хуваалцсан ба бидэнд хайр, адислалаа илгээсээр байгаад баярлалаа хэмээн талархалаа илэрхийлжээ.


Эх сурвалж: Dailymail

Холбоотой сэдвүүд

оддын амьдрал katehudson

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.