Жүжигчин Кэмерон Диаз охинтой болжээ

Peak.mn
01 сарын 06, 2020

МОСКВА. /РИА Новости/. Америкийн жүжигчин Камерон Диаз, түүний нөхөр Бэнжи Мэдден нар охинтой болсон тухайгаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Мэддений гэр бүлээс шинэ оны мэнд  хүргэе. Шинэ арван эхэлж байгаа энэ үед охинтой болсон тухайгаа мэдэгдэхдээ таатаа байна” хэмээн хосууд мэдэгджээ. 

Хосууд охинтой болсон тухай баярт мэдээг хуваалцахдаа таатай байгаа хэдий ч хүүхдийнхээ хувийн амьдралыг хамгаалах хүсэлтэй буйгаа илэрхийлж, зургийг нь олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.