АНУ-д хүүхдээ төрүүлсэн бол иргэншил олгодог журмыг хална

Peak.mn
01 сарын 20, 2020

МОСКВА. /TASS/. АНУ-д хүүхдээ төрүүлж, иргэншил авах зорилгоор тус улсыг зорьж буй гадаадын жуулчдад олгох визийн журмыг чангатгах төлөвтэй байна.  


Axios” цахим хуудасны мэдээлснээр, АНУ аялал болон бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчиход олгодог B төрлийн виз олголтод тавигдах шаардлагыг чангатгах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Төлөөлөгчийн газрууд виз хүсэгчдийг иргэншил авах зорилготой байна хэмээн сэжиглэвэл виз олгохоос татгалзах бол ажил хэргийн зорилгоор АНУ-ыг зорьж буй жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвшөөрөл олгоход асуудал үүсэхгүй аж. 



Үндэсний аюулгүй байдал, гэмт хэрэгтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогоо чангатгаж байгаатай холбоотой аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

америкийн виз ану виз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.