Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жуулчдын зохисгүй үйлдлээс болж энэ жилийн сакура цэцгийн баярыг цуцаллаа | Peak News

Жуулчдын зохисгүй үйлдлээс болж энэ жилийн сакура цэцгийн баярыг цуцаллаа

Японы Фүжи уулын бэлд орших Фүжиёшида хотод хаврын хамгийн хүсэн хүлээдэг сакура цэцгийн баярыг энэ жил зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Орон нутгийн захиргаанаас мэдээлснээр жуулчдын хэтийдсэн урсгал хотын дэд бүтэц, оршин суугчдын өдөр тутмын амьдралд хүндрэл учруулж байгаа тул ийнхүү шийдвэр гаргасан байна.

Хаврын улиралд сакура цэцэглэдэг үеэр тус хот жуулчдын хамгийн их очдог бүсэд тооцогддог бөгөөд оргил үедээ өдөрт 10 мянга хүртэл жуулчин ирдэг аж. 

Харин сүүлийн жилүүдэд аялагчдын тоо огцом нэмэгдсэнээр замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хог хаягдал нэмэгдэх зэрэг асуудал даамжирчээ. Түүнчлэн зарим жуулчин хувийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй нэвтрэх, бүр бие засах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар иргэд гомдол гаргасан байна.

Хотын дарга мэдэгдэлдээ, "Жуулчдын хэт их урсгал нь иргэдийн амар тайван амьдралд нөлөөлж, зохицуулахад хүндрэлтэй болж байна” хэмээгээд, нөхцөл байдлыг хяналтдаа авах хүртэл баярыг түр хугацаанд зогсоохоор болсныг мэдээлжээ.

Япон улс сүүлийн жилүүдэд жуулчдын хөлд дарагдаж зарим хот, аялал жуулчлалын бүсүүд жуулчдын урсгалыг хязгаарлах, зохицуулалт хийх арга хэмжээ хүртэл авч эхэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.