Кайли Женнер твиттертээ Жордин Вүүдстэй авахуулсан зургаа томоор байрлуулжээ

Э.Мөнхтуяа
04 сарын 02, 2019

Кайли Женнер нь багын найз Жордин Вүүдст тэгтлээ их уурлаагүй бололтой. Жордин, Тристан Томпсонтой үнсэлцсэн нь улмаар Тристанаас Кайлигийн эгч Клоуй салах шалтгаан болсон. Гэсэн ч 21 настай Кайли өөрийн твиттер хуудаст өөрийн найз Жординтай авахуулсан зургаа байрлуулсан нь одоо ч түүнийг найзаа хэмээн тооцож байгааг харуулж байна.

Тэрээр найз Жордин Вүүдстэйгээ хамтран хэд хэдэн гоо сайхны лайн гаргасан ба хуурсан цуурхал тарахад Кайли Жордины нэртэй уруулын будаг болон нүдний тений үнийг тал үнээр бууруулсан хэмээн фенүүд нь хардаж байсан юм. 

Харин Кайли уг урамшуулал нь ямар ч хувийн зорилго агуулаагүй ба би хэзээ ч тийм зүйл хийхгүй хэмээн мэдэгджээ. Кайли найз Жординтай урьд өмнөх шигээ байнгын харилцаатай биш байгаа ч, түүнд зөөлөн талаа харуулахыг хүссэн бололтой.

Жордин ч мөн жүжигчин Жадатай хийсэн “Red Table Talk” дугуйн ширээний нээлттэй ярилцлагын Facebook шоуны үеэр тус үнсэлт нь ямар ч романтик үнсэлт байгаагүй. Зүгээр л  Томпсоны үдэшлэгийг орхиж явахад болсон санамсаргүй үнсэлт байсан талаар тайлбарласан байна. Тэр мөн гэр бүл сална гэж бодоогүй, тийм зорилго агуулаагүй хэмээн нулимс дуслуулан ярьсан ба хэзээ ч хэн нэгний эрийг булаахыг оролдож байгаагүй гэжээ.



Эх сурвалж: www.dailymail.co.uk

Холбоотой сэдвүүд

жордин вүүдс кайли женнер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.