Калифорнийн түймэрт 31 хүн амиа алджээ

Г.Сайнзаяа
10 сарын 13, 2017

Калифорнийн дарсны усан үзэм тариалдаг газруудаар 22 түймэр гарч олон зуун хүн сураггүй боллоо. Түймрийг унтраахаар 8000 гаруй гал сөнөөгч тэмцэж байгааг BBC дамжуулав. Нийт 688 шоо километр газар буюу бүтэн Сонгинохайрхан дүүргийн тал илүүгээс ч өргөн талбай, 3500 барилга байшин шатаж, 25 мянган хүн орох оронгүй болсон. 

Ойрын үед бороо орох магадлалгүй, агаар хуурай, хүчтэй салхитай байгаа нь түймрийн тархалтад эрч нэмж байна. Аврах багийнхан цогцос олж байгаа ч танихын аргагүй болтлоо шатсан учраас тогтооход цаг авч байгаа гэв. Түймэр юунаас үүдсэнийг тогтоогоогүй ажээ.

Өмнө нь 

Дараа нь


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.