Канад шинэ иргэдээ 553 метрийн өндөрт тангараг өргүүлж, хүлээн авлаа

Б.Баясгалан
10 сарын 10, 2018

Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг болох “EdgeWalk” цамхаг дээр шинээр Канадын иргэн болж буй зургаан хүн иргэний тангараг өргөжээ.

Энэхүү барилга нь Канадын Онтарио мужийн нийслэл Торонто хотын төвд оршдог 116 давхар цамхаг юм.

Зургаан өөр орны хүнд иргэншил олгох энэхүү өвөрмөц арга хэмжээг Канадын Цагаачлалын яамны сайд Ахмед Хуссен зохион байгуулсан байна.

553 метр өндөр “EdgeWalk” цамхагт өмнө нь иргэншил олгох арга хэмжээ болж байсан хэдий ч ийм өндөрт нь болж байгаагүй гэж Канадын Цагаач, дүрвэгч, иргэншлийн асуудал хариуцсан байгууллага мэдэгджээ.

Олон үндэстний соёлтой гэгддэг Канад өнгөрсөн онд 270 мянга гаруй цагаачийг эх орондоо хүлээн авсан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.