Канадын Калгари хотод ажиллаж амьдардаг монголчууд Улсын онцгой комисст 6 сая төгрөг хандивлав

Б.Баясгалан
03 сарын 20, 2020

Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аян өрнүүлжээ.

Хандивын аяныг 7 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэнээс 6.000.000 төгрөг цугларсан байна.

Цугларсан мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.