Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Капитал банк ЖДҮ-тэй холбоотой асуудалд МЭДЭГДЭЛ гаргажээ | Peak News

Капитал банк ЖДҮ-тэй холбоотой асуудалд МЭДЭГДЭЛ гаргажээ

Б.Баясгалан
11 сарын 15, 2018

Сүүлийн өдрүүдэд ЖДҮ-тэй холбоотой асуудлууд нийгмийн онцлох сэдэв болоод байна. Эдгээр дунд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэх Капитал банк нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг зориулалтаар нь бусаар буюу банк өөрөө ашиглаж байна гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаад буй юм.

Уг асуудалтай холбоотойгоор Капитал банк мэдэгдэл гаргажээ.

Капитал банк тус мэдэгдэлдээ

Капитал банк нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Олон улсын байгууллага болон МУ-ын Засгийн газар, яамд тэдгээрийн харъяа сантай хуулийн дагуу санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан "төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч" нэгжийн баталсан тогтоол, шийдвэрийг үндэслэн ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлдэг.

Үүний дагуу 2012-2015 онуудад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг ЖДҮ эрхлэгч, иргэдэд олгосон.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Капитал банкны ЖДҮ эрхлэгчид болон иргэдэд зээл олгодгийг мушгин гуйвуулж банкны нэр хүндэд халдах, олон нийтийг төөрөгдүүлэх үзэгдэл хэрээс хэтэрч байгаад харамсаж байна.

Иймд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх болно" гэжээ.

Холбоотой сэдвүүд

б.ундармаа ждү капитал банк

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.