Капитал банкны хадгаламж эзэмшигч нарт 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ

Х.Оргил
04 сарын 26, 2019

Капитал” банкийг албадан татан буулгасантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ажил үргэлжилж байна.

Нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан өнгөрсөн баасан гарагаас буюу 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн олгож буй.

4 дүгээр сарын 24-ний байдлаар 5277 хадгаламж эзэмшигчийн 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа аж.

Холбоотой сэдвүүд

капитал капитал банк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.