Казино тоглосон гэгдэж буй МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн талаар хэн юу хэлэв

Х.Оргил
01 сарын 20, 2020

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь 2020 оны нэгдүгээр сарын 17-18 нд шилжих шөнө Австрали улсын Сидней хотын казинод тоглож явна" хэмээн зариг.мн сайт мэдээлсэн билээ.

Төлөв төвшин, асуудалд ноён нуруутай ханддаг хэмээн яригддаг түүний энэхүү энэ үйлдэл олныг гайхшруулсан бөгөөд төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа юм. Уг асуудал дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хэрэв аль нэгэн газар төрийн албан хаагч, өндөр тушаалтнууд казино тоглож байвал шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно. Төрийн албан хаагч казино тоглож байгаа талаар мэдээлэл ирж, энэ нь батлагдвал ёс зүйн журмаар ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна." хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.

Тэгвэл уг асуудал дээр твитер хуудаснаа иргэд хэрхэн санал бодлоо илэрхийлснийг хүргэж байна.



 



 




 
Холбоотой сэдвүүд

д.тогтохсүрэн казино

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.