“Хаадын тоглоом”-ын өмнөх үйл явдлуудыг үзүүлнэ

Peak.mn
10 сарын 30, 2019

ВАШИНГТОН. /AP/. Америкийн “HBO” суваг “Хаадын тоглоом” хит цувралын өмнөх үеийн талаарх цуврал гаргана гэж мягмар гарагт мэдэгджээ. Шинээр гарах цувралд энэ оны эхээр дууссан найман бүлэгт “Хаадын тоглоом” цувралын үйл явдлаас 300 орчим жилийн өмнөх үеийг харуулна.

HBO” сувгийн хамгийн алдартай уран бүтээлүүдийн нэг “Хаадын тоглоом” цуврал “Emmy awards” наадмаас олон шагнал хүртэж, дэлхий даяар олон арван сая үзэгчийг байлдан дагуулсан юм. 

“House of the Dragon” нэртэй шинэ цувралд Таргариений удмын гэр бүлийнхний түүх болон “Вестерос” эзэнт гүрний эртний үеийн талаар өгүүлэх аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

хаадын тоглоом house of the dragon

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.