ХААН Банк 2027 оны эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа

Peak.mn
11 сарын 25, 2026

Ирэх оны Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд, дотоод гадаад орчны нөлөөлөл, хандлага, төлөв байдлын тайланг танилцуулах “Economic outlook 2027” арга хэмжээг ХААН Банкнаас 11-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон томоохон аж ахуйн нэгж, групп компаниуд болон жижиг дунд бизнес эрхлэгчидэнэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, эдийн засгийн төлөв байдлын тайлантай танилцсанаар бизнес төлөвлөгөө,шийдвэр гаргахдаа улс орны эдийн засгийн төлөв байдал, салбарын чиг хандлагыг харгалзан тооцох боломж бүрддэг билээ. Уг тайланг ХААН Банкнаас харилцагч байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчдэд зориулан 4 дэх жилдээ ийнхүү танилцуулж байна.  

Энэ удаагийн арга хэмжээний голлох илтгэлийг дэлхий дахинд эдийн засгийн чиг хандлага нөхцөлүүд хэрхэн өөрчлөгдөж буй талаар ING группийн Түүхий эдийн зах зээл хариуцсан ерөнхий эдийн засагч Уоррен Паттерсон тавьсан бол Монгол Улсын 2027 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг ХААНБанкныХөрөнгийн удирдлагын газрын захирал М.Маргадмөн танилцууллаа.


ХААН Банкны шинжээчдийн судалгаа анализ дээр үндэслэн боловсруулсан уг тайланд ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляц болон хүүгийн түвшний тухай эхний бүлэгт багтаан гадаад эдийн засгийн тоймыг багцлан онцолсон бол дотоодын эдийн засгийн голлох чиг хандлагыг дэлгэрэнгүй авч үзсэн байна. Монгол Улсын эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, боловсруулах үйлдвэр эрчим хүчний салбар болон өрхийн хэрэглээний 2026 оны ерөнхий үзүүлэлт болон 2027 оны төлөв байдлыгзурагласан байна. Макро эдийн засгийн хувьд түүхий эдийн экспорт өндөрт хадгалагдаж, уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг голлон бүрдүүлсэн хэвээр байх ба экспортын хэмжээ нэмэгдэж, ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй гэж тайланд дурдсан байна. 

ХААН Банкны харилцагчид энэхүү арга хэмжээнд оролцсоноор ирэх оны макро эдийн засгийн орчны төлөв байдал, гадаад, дотоод хүчин зүйлстэй урьдчилан танилцсанаас гадна ХААН Банкнаас бизнесүүдийг дэмжих чиглэлд барьж буй бодлого стратеги, бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүжилт зээлийн тухай цогц ойлголтмэдээлэл,бизнесүүдэд нэн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр, шийдэл боломжууд, төлбөр тооцооны шинэ арга хэрэгслүүд, хиймэл оюуны бизнесийг өөрчлөх хүчин чадал нөөцийн тухай мэдээлэл авсан юм. Үүний хүрээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа банкныхаа стратеги бодлогоо нээлттэй ярьсан бол Монгол Улс дахь ОУСК-ийн суурин төлөөлөгч Маттье Ле Блан, АХБ-ны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч, доктор Мартино Пелли, ЕСБХБ-ны суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэх банкир М.Жавхлан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Ч.Лхагважав нар дэлхийн эдийн засгийн төлөв байдал болон бизнесүүдийн тэсвэртэй байдлын тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 


Ийнхүү ХААН Банкнаас түншүүдтэйгээ хамтран ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг харилцагчдадаа амжилттай танилцууллаа.

Холбоотой сэдвүүд

хаанбанк хаанбанк2026

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.