Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
ХААН Банк кредит карттай харилцагчдадаа зориулан онцгой урамшуулал зарлалаа | Peak News

ХААН Банк кредит карттай харилцагчдадаа зориулан онцгой урамшуулал зарлалаа

Л.Дэлгэрмаа
08 сарын 10, 2026

ХААН Банк харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

Энэ хүрээнд бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн кредит картуудыг санал болгодог бөгөөд эдгээр нь бүгд өөр өөрийн онцлог, ялгарах давуу талтай билээ. Ингээд кредит карт болон түүнийг хэрхэн ухаалгаар ашиглах тухай зөвлөгөөг та бүхэнд хүргэе. 

Кредит картыг энгийнээр

Хүссэн үедээ картнаасаа мөнгө зээлж, худалдан авч байгаа бараа, үйлчилгээнийхээ үнийг төлөөд тодорхой хугацааны дотор картандаа мөнгөө буцаан хийх буюу эргүүлж төлөх нөхцөлтэй зээлийн эрхтэй картыг кредит карт гэж нэрлэдэг

ХААН Банкны кредит картын давуу талууд 


✔Цаг үеийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлттэй

✔Төлбөрөө хугацаандаа бүрэн төлбөл хүүгүй

✔Орлого, зарлагаа хянах, захиалах зэрэг кредит карттай холбоотой үйлчилгээг онлайнаар авах боломжтой. 

Бүх кредит карттай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дараарай.

ХААН Банкны кредит картын хэрэглэгчдэд зориулсан урамшуулал

ХААН Банк нь кредит карт хэрэглэгчдэдээ зориулан 2026 оны 8-р сарын 10-наас 9-р сарын 30-ныг дуустал онцгой урамшуулал зарласныг дуулгахад таатай байна. 

Та кредит картаа ХААН Банкны DiGi Pay аппликэйшнд холбоод дараах байгууллагуудаар үйлчлүүлэн үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан аваарай. Буцаан олголтыг 2026 оны 9-р сарын 1 болон 2026 оны 10-р сарын 1-нд харилцах данс руу тань шилжүүлнэ.

Буцаан олголттой байгууллагууд

Урамшуулалд хамрагдах заавар тун энгийн:

  • Кредит картаа ХААН Банкны DiGi Pay аппликэйшнд холбоно.

  • Худалдан авалтын төлбөрөө ХААН Банкны ПОС дээр болон кассын дэлгэц дээрх DiGi Pay-ийн QR цэсээр уншуулж төлөхөд л хангалттай.


Ямар кредит карт хэдэн хувийн буцаан олголт авах вэ? 

Diamond кредит болон Platinum кредит карттай харилцагч

  • Доод дүн: Нийт 500,000₮-ийн худалдан авалтад➡️50,000₮-ийн буцаан олголт

  • Дээд дүн: Нийт 1,500,000₮-ийн худалдан авалтад➡️150,000₮-ийн буцаан олголт

Travel, Signature, Glamour, Gold кредит карттай харилцагч  

  • Доод дүн: Нийт 300,000₮-ийн худалдан авалтад➡️30,000₮- ийн буцаан олголт

  • Дээд дүн: Нийт 1,000,000₮-ийн худалдан авалтад➡️100,000₮-ийн буцаан олголт

Энгийн, Easy, Виртуал кредит карттай харилцагч  


  • Доод дүн: Нийт 100,000₮-ийн худалдан авалтад➡️ 10,000₮-ийн буцаан олголт

  • Дээд  дүн: Нийт 500,000₮-ийн худалдан авалтад➡️ 50,000₮-ийн буцаан олголт

АНХААРАХ ЗҮЙЛС

⇨Байгууллагын кредит карт болон Нэкст ко-брэнд виртуал кредит картаар хийсэн гүйлгээ дээрх урамшуулалд хамрагдахгүй.

⇨ПОС төхөөрөмжид биет кредит картаа уншуулж хийсэн гүйлгээнд буцаан олголт тооцохгүй бөгөөд зөвхөн DiGi Pay аппликэйшнээр QR уншуулан хийсэн гүйлгээнд урамшуулал үйлчилнэ.

⇨Хэдэн төрлийн кредит карттайгаас үл хамааран аяны хугацаанд нэг харилцагчийн авах буцаан олголтын дээд дүн дээрх нөхцөлд заасны дагуу байна.

Хэрхэн кредит карттай болох вэ?

Та кредит карттай холбоотой бүх үйлчилгээг хүссэн газраасаа онлайнаар авах боломжтой. ХААН Банкны харилцагчид хадгаламж болон цалин, бизнесийн орлогод суурилсан кредит картаас сонгон Khan Bank аппликэйшн -> Карт -> Карт захиалах цэсээр хандан онлайнаар захиалан үнэгүй хүргүүлэн авах боломжтой. 

Мөн  Easy кредит картыг ямар нэгэн зээлтэй байсан ч авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дараарай.


Хэрвээ та нэгэнт кредит картын хэрэглэгч болсон бол картнаасаа аль болох бэлэн мөнгө авч хэрэглэхгүй байвал илүү хэмнэлттэй шүү. 

ATM ашиглан картаасаа бэлэн мөнгө авах, картын данснаасаа өөр данс руу шилжүүлэг хийх зэрэг нь бэлэн  гүйлгээнд тооцогдох бөгөөд хүү нь бэлэн бус зарлагын хүүнээс арай өндөр байдаг.

Тэгэхээр хамгийн хэмнэлттэй хэрэглээ бол карт уншигч ПОС машинд картаа уншуулаад худалдан авалтаа хийвэл сард бодогдох хүү нь бага байдаг. Мөн сар бүр нийт төлбөрөө бүтэн төлбөл, өмнөх сард карт уншигч машин дээр худалдан авалт хийсэн дүнд нь хүү боддоггүй гэдгийг санаад аваарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.