Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
COP17: ХААН Банк Францын Proparco санхүүгийн байгууллагатай 50 сая ам.долларын санхүүжилтийн... | Peak News

COP17: ХААН Банк Францын Proparco санхүүгийн байгууллагатай 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа

Ч.Сумъяабазар
08 сарын 25, 2026

ХААН Банк нь Францын хөгжлийн агентлагийн харьяа Пропарко (Proparco) хөгжлийн санхүүгийн байгууллагатай уур амьсгалын чиглэлийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, орон нутгийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэ нь Пропарко байгууллагаас ХААН Банканд олгож буй анхны хоёр талт санхүүжилт бөгөөд хоёр байгууллагын урт хугацааны түншлэлийг дараагийн шатанд гаргаж буй чухал үйл явдал болж байна.

Нийт 50 сая ам. долларын санхүүжилтийн 30 сая ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон дасан зохицоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулах бол 20 сая ам.долларыг нийслэлээс алслагдсан бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд зарцуулах юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалт
Уг санхүүжилтийн уур амьсгалын бүрэлдэхүүн хэсэг нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга зэрэг уур амьсгалтын өөрчлөлтийг сааруулах төслүүдийг санхүүжүүлэхэд голчлон чиглэнэ. Монгол улсын хувьд нүүрсний хэрэглээнээс хамааралтай байдлыг бууруулах, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон агаарын бохирдлыг бууруулахад энэхүү хөрөнгө оруулалт нь чухал ач холбогдолтой юм. Мөн санхүүжилтийн нэг чухал зориулалт нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүд буюу ялангуяа хөдөө аж ахуйн салбарын төслүүдийг дэмжихэд оршино. Тухайлбал, бэлчээрийн даац хэтрэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуй эрхлэх төслүүд хамаарах бөгөөд эдгээр асуудал нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг Монголын хөдөө орон нутгийн эдийн засагт онцгой үр нөлөөтэй.

Орон нутаг дах урт хугацаат санхүүжилтийг нэмэгдүүлэх нь

ХААН Банк нь орон даяар тархан байршсан нийт 535 салбар нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан бизнес эрхлэх өндөр чадавхтай хэдий ч урт хугацааны санхүүжилтийн хүртээмж хязгаарлагдмал орон нутгийн бичил болон жижиг, дунд үйлдвэрүүд, бизнес эрхлэгчдийг энэхүү хөрөнгө оруулалтаар дэмжиж, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Улмаар уг санхүүжилтийг орон нутгийн эдийн засгийн идэвхжил, үр өгөөжийг сайжруулахад зориулснаар орон нутаг, бүсчилсэн хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотод төвлөрсөн, уул уурхайн салбараас хамаарал өндөртэй эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

ХААН Банкны тухай

Монгол Улсын тэргүүлэгч ХААН Банк нь улс орны өнцөг булан бүрд байрших салбар нэгжүүд болон цахим сувгуудаараа дамжуулан Монголын нийт хүн амын 83 хувьд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Харилцагчидтайгаа хамтдаа өсөн дэвжихийг эрхэмлэн ажилладаг ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд буй иргэд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч, мөн томоохон аж ахуйн нэгжүүдэд банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэж ажилладаг билээ. Банк нь тогтвортой санхүүжилт, цахим банкны инновац болон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тэргүүлсээр байна.

Пропарко (Proparco) санхүүгийн байгууллагын тухай

Францын хөгжлийн агентлагийн харьяа Пропарко байгууллага нь хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагааг хариуцсан хөгжлийн санхүүгийн байгууллага юм. Тус байгууллага нь 50 гаруй жилийн турш Африк, Ази, Латин Америк, Евроази болон Ойрх Дорнодын 115 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудыг санхүүжүүлэх замаар эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Пропарко нь сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бизнес, эрүүл мэнд, боловсрол зэрэг хөгжлийн тэргүүлэх салбаруудад арвин туршлагатай байгууллага бөгөөд цаашлаад компаниудын хөгжлийн үе шат бүрд тохирсон баталгаа, зээл, хөрөнгө оруулалт зэрэг олон төрлийн санхүүгийн хэрэгслийг санал болгохын зэрэгцээ түнш байгууллагуудынхаа үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн техникийн туслалцаа, Propulse хөтөлбөр үзүүлдэг. Түүнчлэн Пропаркогийн охин компани болох Digital Africa нь Африкийн технологийн гарааны бизнесүүдийг үйл ажиллагааны нь эхний шатанд санхүүжүүлэхэд чиглэн ажилладаг.

Пропарко нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 26 суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан харилцагчид болон тэдний үйл ажиллагааны үр шимийг хүртэгчидтэй нягт хамтран ажиллаж, илүү шударга, тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоохыг зорьдог.

Холбоотой сэдвүүд

cop17 cop17 mongolia khan bank хаан банк