ХААН Банкны ПОС эзэмшигч 9 харилцагч iPhone18 Pro Max-ын эзэн боллоо

ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд ПОС эзэмшигч харилцагчдадаа зориулан “ХААН Банкны ПОС”-той урамшуулалт аяныг 2026 оны 11-р сарын 1-нээс эхлүүлсэн билээ. Тус аян  12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд аяны хугацаанд 35 харилцагч iPhone18 Pro Max, 35 харилцагч 1 сая төгрөгийн хадгаламжийн эзэн, нэг супер тохирлын эзэн автомашины эзэнзэрэг нийт 71 тохирлын эздийг тодруулна. 



Аяны эхний тохирлын эздийг 11-р сарын 18-ны өдөр Khan merchant POS фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.Энэхүү тохиролд 2026 оны 11-р сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ХААН Банкны ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хүлээн авсан харилцагчид оролцсон бөгөөд 9 харилцагч iPhone18 Pro Max, 9 харилцагч 1 сая төгрөгийн хадгаламжийн эзэд боллоо. “ХААН Банкны ПОС-той аян”-ы эхний тохирлын эзэддээ халуун баяр хүргэе.

“ХААН Банкны ПОС-той аян”он дуустал үргэлжлэх тул та дараах нөхцөлийг хангаснаар энэхүү аянд оролцож, бизнесийн орлогоо өсгөхийн зэрэгцээ тохирлын эзэн болох боломжтой.

Та тохирлын эрхээ Khan Merchant вэбсайт болон Khan Merchant аппликэйшний Үндсэн цэс - > Урамшуулалт аян цэсээр шалгаарай.



Аянд оролцох нөхцөл:

1. ПОС дээр картаар хүлээн авсан гүйлгээний дүн 350,000₮хүрэхтутамд 1 тохирлын эрх олгоно /хэвлэмэл QR, DiGi POS орно.

2. ПОС дээр DiGi Pay аппликэйшнээр хүлээн авсангүйлгээний дүн 350,000₮хүрэхтутамд3 тохирлын эрх олгоно DiGi POS, хэвлэмэл QR, DiGi Pay QR-р хийсэн онлайн худалдан авалт орно.

3. Khan merchantвэбсайт, Khan Merchant аппликэйшнээр хүсэлт илгээн шинээр харилцагч болоход3 тохирлын эрх олгоно.

Та шинээр ПОС захиалахыг хүсвэл www.khanbank.com вэб хуудасны Карт->ПОС-ын үйлчилгээ->Хүсэлт илгээх товч дээр дарж ПОС төхөөрөмж, DiGi POS, DiGi Pay-ийн хэвлэмэл QR захиалан авах боломжтой. ПОС захиалах хүсэлтээ өгснөөс хойш ажлын 8 цагт таны хүсэлтийг шийдвэрлэн үнэгүй хүргэж өгч суурилуулна.

Холбоотой сэдвүүд

хаан2026 хаанбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.