Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

”Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ | Peak News

”Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

Peak.mn
10 сарын 14, 2019

ТОКИО. /NHK/. Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж 31 хүрсний зэрэгцээ 15 хүн сураггүй болж, 180 гаруй хүн гэмтсэн байна.

Зам тээврийн яамны мэдээлснээр, Японы төвийн болон хойд нутгуудад 142 гол үерлэж, 21 голын эрэг хавийн далан нуржээ. Түүнчлэн олон хүн усанд автсан гэртээ гацсан бөгөөд аврах нисдэг тэргүүд ашиглан иргэдийг аварч байгаа аж. Төмөр замын гүүр нурж, үерийн ус галт тэрэгний үйлчилгээг тасалдуулсан бөгөөд Хокүрикү хурдан галт тэрэгний засварын депо усанд автсан байна. “East Japan Railways” компанийн мэдээлснээр, 10 галт тэрэг эвдэрч сүйджээ. Сайтама мужид асрамжийн газар усанд автсаны улмаас 220 хүн гацжээ.

Голууд үерлэсэн, үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд руу ус соруулах олон машин илгээхийг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгожээ. "Иргэдийг аврах нь хамгийн чухал бөгөөд цагдаагийн газар, гал түймэртэй тэмцэх газар, эргийн хамгаалалт, өөрийгөө хамгаалах хүчний 110 мянга гаруй албан хаагчийг дайчлан, эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна" гэж Абэ Шинзо мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

амиа алдах хагибис япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.