Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хайрцагнаас гарч сэтгэсэн Монгол репперыг олон улсын хэвлэлүүд онцолжээ | Peak News

Хайрцагнаас гарч сэтгэсэн Монгол репперыг олон улсын хэвлэлүүд онцолжээ

Х.Оргил
05 сарын 13, 2019

Түүнийг хатагтай М буюу Mrs.М гэдэг. Сүүлийн үед олон улсын хэвлэлүүдэд онцлон бичих болжээ. Түүний жинхэнэ нэрийг Тамир гэдэг бөгөөд урлагийн ертөнцөд баригдмал бус сахилгагүй чөлөөт хэв маягаар нь фэнүүд нь андахгүй.

Өөрийн дүр төрхийг олон нийтэд ил гаргахаас татгалзаж нүдний шилтэй, нүүрээ халхавчилсан зургууд түүний уран бүтээлийн дотоод ертөнцийн илэрхийлэл болох талаар Хятадын хэвлэлд бичжээ. Мөн тэрбээр хар шилний ачаар юунд баригдахгүйгээр эрх чөлөөтэйгээр уран бүтээлээ туурвих боломжийг олдог хэмээн тайлбарласан байна.

Түүний тухай хятадын хэвлэл онцлохдоо “Монголын залуу үеийнхний сонирхон сонсдог хип хоп урлагт түүний хоолой яах аргагүй чамин шигтгээ болдог. Улс орны үймээн самуун, амьдралд болж байгаа бүхий л асуудлыг үнэн үгээр нуулгүй хэлдэг урлаг бол яах аргагүй хип хоп" гэжээ.

Mrs.М цаашид уран бүтээлчдийн хүсэн мөрөөддөг Азийн зах зээлд, барууны хөгжмийн ертөнцөд хүч үзэхээр ч төлөвлөөд байгаа ажээ. 

Түүний анхны цомог бол “Цор ганц”. “Цор ганц” дууны үгэн болон видео клипийг Youtube-д 3 сая гаруй хүн үзээд амжжээ.

Сонирхуулахад тэрбээр жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь фэнүүд нь андахгүй билээ.

Mrs.М "Цор ганц" 

Холбоотой сэдвүүд

хипхоп mrs.mn

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.