Хакухо М.Даваажаргал Япон, Монголын эрүүл мэндийн ажилтнуудад 25000 ширхэг амны хаалт хандивлана

Х.Оргил
05 сарын 14, 2020

Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Ёкозуно Хакухо М.Даваажаргал Япон болон Монгол Улсын эрүүл мэндийн ажилтнуудад 25 мянган амны хаалт хандивлахаар болжээ. 

Тэрбээр энэ тухайгаа даваа гарагт мэдэгдсэн талаар Японы сүмо бөхийн холбооноос мэдээллээ. 

Хакухо аварга үзэгчгүй зохиогдсон 3 дугаар сарын Осака башёд түрүүлэхдээ хүртсэн давааны шагналын мөнгөөрөө энэхүү амны хаалтаа худалдан авч буй. Тэрбээр амны хаалтаа Япон улсын зарим газруудад өөрийн биеэр тараах аж. Харин Монгол руу эдгээр амны хаалтаа харьяа газруудад илгээх юм байна.

Ёкозуно Хакухо М.Даваажаргал "Өдөр болгон амны хаалт зүүх амаргүй. Гэхдээ хамтдаа хичээцгээе" хэмээн хэлжээ.


Холбоотой сэдвүүд

г.даваажаргал сүмо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.