Халхын голын байлдаанд оролцсон, 100 настай ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэв

Х.Оргил
09 сарын 06, 2019

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Халхын голын байлдаанд оролцсон өдгөө 100 настай, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо оршин суугаа өндөр настан Ковалев Ефрем Андреевичид хүндэтгэл үзүүлж, Халхын голын 80 жилийн ойн медаль, дурсгалын зүйл  гардуулж баяр хүргэв.

Уг арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо суугаа ЕКГ-аас санаачилж, Монголын талаас Консул Д.Ганболд, Дэд консул М.Ганхүү нар, Оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх төлөөлөгчийн 3 дугаар нарийн бичгийн дарга Шагдарова Ксения, Буриадын Нийгмийн халамжийн байгууллага, Ахмад дайчдын холбоо, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцсон байна.

Холбоотой сэдвүүд

халхгол халхын гол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.