Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
COP17: Халуун сэтгэл, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн буюу “Өөрчлөлтийн хэлхээс” | Peak News

COP17: Халуун сэтгэл, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн буюу “Өөрчлөлтийн хэлхээс”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр цэнхэр болон ногоон бүсэд эх дэлхийдээ ээлтэй бизнес, шинэлэг санаачилгуудыг танилцуулж байгаа билээ.

Үүний нэг нь монгол ноолуур болон Шинэ Зеландын мерино үүлдрийн хонины ноосон цамцны үйлдвэрлэлээс гарсан хаягдлаар бүтээсэн ороолт, алчуур зэрэг бүтээгдэхүүн байв. Энэ бол “Өөрчлөлтийн хэлхээс” төсөл юм. Энэхүү төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр бүтээжээ. Бид тус төслийн сурталчилгаа хариуцсан ажилтан Андриа Эгантай ярилцлаа.

Тэрбээр хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглахын зэрэгцээ эх дэлхийдээ ээлтэй бизнесийг таниулж яваагаа ийнхүү сэтгэл хангалуун ярьж байна.  

Хаягдал ноос монгол ноолууртай хоршиж бүтээгдэхүүн бүтсэн түүх

Монголын “Бодиос кашмер” болон Шинэ Зеландын “Untouched World” брэндийн хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийг “Өөрчлөлтийн хэлхээс” хэмээн нэрлэжээ. 

Түүхий эд нь монголын ноолуур, мерино сортын хонины ноосны хаягдал бүтээгдэхүүн юм. 

Шинэ үеийн хэрэглэгчид ганган чамин хэлбэр хийцээс илүүтэй байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүнийг чухалчлах болсон. Үүгээрээ хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай бизнесийг дэмжиж буй үйлдэл билээ.

Энэ талаар Андриа Эган “Монголын хувцас загвар надад  маш их  таалагддаг. 20 жилийн өмнө Монголд ирж байсантай харьцуулахад ноолуурын салбар гайхалтай хурдан хөгжиж байна.  Брэндүүд тогтвортой хөгжлийн төлөө нэгдэж, тоо хэмжээнээс илүү чанар, гарал үүслийг эрхэмлэн ажиллаж байгаад баяртай байна” гэв.


Өөрчлөлтийн хэлхээсийн ард өчнөөн түүх бий

Дэлгүүрийн шилэн хоргон дахь тансаг ноолууран бүтээгдэхүүн таны гарт хүртэл ямар олон үе шат дамждаг гэдгийг та анзаарч байсан уу?

Эхлээд тал нутгийн өвс шимийг шингээж, цаашлаад малчны хүнд хүчир хөдөлмөр шингэж, дараа нь боловсруулах үйлдвэрт хүрч, дизайнерын төсөөллөөр амилах хүртэл урт замыг туулдаг.  Мэдээжийн зүйл шүү дээ гэж та бодож байна уу. Энэ түүх бол уг бүтээгдэхүүнд шингэж буй үнэ цэн, гарал үүслийн баталгаа юм.

Тэр бүх түүхийг "Өөрчлөлтийн хэлхээс” олон нийтэд харуулахыг зорьжээ.

Энэ талаар “Бид малчид, тариаланчид, хөдөө аж ахуйн салбарынхнаас ямар их хамааралтайгаа заримдаа мартчихдаг. Тиймээс би малчдын хөдөлмөрийг олон улсад таниулахыг хүссэн” гэж Андриа Эган хэллээ.


Нийгмийн хариуцлага ба хамтын ажиллагаа

Төслийн баг Улаанбаатар хотын Мэргэжлийн сургалт, нөхөн сэргээх төвтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр хаягдал түүхий эдийг дахин боловсруулаад зогсохгүй тусгай хэрэгцээт болон зорилтот бүлгийн иргэдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж бүрджээ.

Мөн төслийн сурталчилгааны видеонд бүтээлээ ашиглуулахыг зөвшөөрсөн уран бүтээлч, хөгжимчдөд Андриа Эган талархал илэрхийлсэн юм. 

Бид бүгд байгалийн нэг хэсэг учраас бидний үйлдвэрлэж, худалдан авч, хэрэглэж буй бүхэн эх дэлхийд тодорхой хэмжээгээр мөрөө үлдээдэг гэдгийг санаж, авч байгаа зүйлдээ хариуцлагатай хандаарай гэж тэр зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.