Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хамгийн олон 'орчин үеийн боол'-той улс тодорчээ | Peak News

Хамгийн олон "орчин үеийн боол"-той улс тодорчээ

Б.Баясгалан
07 сарын 20, 2018

Умард Солонгос дэлхий дээрх хамгийн олон орчин үеийн боолтой улсаар тодорсон байна. Тус улсын 10 хүн тутмын нэг нь боолчлолд байдаг аж.

Хаагдмал нийгэмтэй Коммунист орнуудын нийт хүн ам ойролцоогоор 26 сая байгаа бөгөөд тэдний 10 хувь буюу 2.6 сая хүн улсынхаа төлөө хүчээр ажиллаж, боолчлогдож байна гэж "Дэлхийн боолчлолын индекс-2018" тайланд дурджээ.

Албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөг үзүүлэх, үйлчилгээнд зарцлах зэрэгт ард иргэдийг хүчлэн оролцуулахын тулд тэднийг хууран мэхлэх, заналхийлэх, хүчирхийлэхийг орчин үеийн боолчлол гэж нэрлэж болно.

Өмнөд Солонгост болсон Өвлийн Олимпын парадад оролцсон хөгжөөн дэмжигч охид бол Умард Солонгосын томоохон улс төрчдийн  бэлгийн боол юм гэж 2008 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн Умард Солонгосын цэргийн хөгжимчин хэлсэн байна.

Орчин үеийн боолчлол Умард Солонгос болон бусад дарангуйллын дэглэмтэй улс орнуудад хамгийн түгээмэл байгаа хэдий ч бусад хөгжингүй орнууд мөн энэ боолчлолд хамааралтай болж байна. Учир нь хөгжингүй орнууд бараг 270 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дээрх орнуудаас импортолж байна гэж тайланд дурджээ. Эдгээр бараа бүтээгдэхүүнд нүүрс, какао, хөвөн, мод, загас багтаж байна.
Боолчлолыг эсэргүүцэгч "Walk Free Foundation" байгууллагаас 2016 онд гаргасан тайланд 40.3 сая орчим хүн боолчлолд амьдарч байна гэж бичжээ.

Холбоотой сэдвүүд

умард солонгос боол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.