Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Khan Bank аппликэйшн PASSKEY хамгаалалттай боллоо | Peak News

Khan Bank аппликэйшн PASSKEY хамгаалалттай боллоо

Х.Оргил
07 сарын 09, 2026

ХААН Банк харилцагчдынхаа хувийн мэдээлэл, дансны аюулгүй байдлыг илүү найдвартай хамгаалах зорилгоор олон улсын FIDO (Fast Identity Online) стандартад суурилсан Passkey хамгаалалтыг Khan Bank аппликэйшнд нэвтрүүллээ. Энэ нь нууц үг, нэг удаагийн кодоос ангид, биометрийн баталгаажуулалтад тулгуурласан дэлхийн банк, технологийн салбарт өргөн ашиглагдаж буй орчин үеийн хамгаалалтын шийдэл юм.

1. Passkey гэж юу вэ?

Passkey-ийг идэвхжүүлснээр харилцагч нууц үг эсвэл нэг удаагийн код оруулахын оронд гар утасныхаа хурууны хээ, царай таних эсвэл дэлгэцийн нууц кодоо ашиглан аппликэйшнд нэвтрэх, гүйлгээгээ баталгаажуулах боломжтой болно.

Ингэснээр таны бүртгэл илүү найдвартай хамгаалагдаж, бусад хүн таны өмнөөс нэвтрэх эрсдэлээс ангижирна. 

2. Passkey хамгаалалтын давуу тал

  • Аппликэйшнд нэвтрэх, гүйлгээ баталгаажуулах үйлдлийг илүү хялбар, хурдан болгоно.

  • Хурууны хээ, царай таних зэрэг гар утасны биометрийн хамгаалалт ашиглах тул нууц үг мартах, алдах эрсдэлээс ангижирна.

  • Хуурамч линк, фишинг халдлага, залилангийн эрсдэлээс хамгаалахад бодитоор тусална.

  • Харилцагчийн хувийн мэдээлэл, дансны аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлнэ.

3. Хаана хэрэглэх вэ?

Passkey хамгаалалтыг дараах үйлдэлд ашиглах боломжтой:

  • Khan Bank аппликэйшнд нэвтрэх үед;

  • ХААН Банкны данс хоорондын болон бусад банкны данс руу гүйлгээ хийж баталгаажуулах үед.

4. Зааварчилгаа

  • Passkey идэвхжүүлэх заавар — ЭНД дарна уу.

  • Passkey ашиглан гүйлгээ баталгаажуулах заавар — ЭНД дарна уу.

  • Passkey устгах заавар – ЭНДдарна уу. 

Та Passkey хамгаалалтыг яг одоо идэвхжүүлж, санхүүгийн аюулгүй байдлаа нэг шат ахиулаарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.