Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хан-Уул дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон ч үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна | Peak News

Хан-Уул дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон ч үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Х.Уянга
11 сарын 27, 2025

Хан-Уул дүүргийн 1-р хороо, Жетро төвийн баруун талд баригдсан 240 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээн авсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тус цэцэрлэгийн барилгын ажил 2021 онд эхэлсэн бөгөөд газрын маргаан болон цар тахлын улмаас хэд хэдэн удаа зогссон байна. Улмаар 2024 оны арваннэгдүгээр сарын 17-нд ашиглалтад оруулсан ч Боловсролын яамнаас зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмжийн шийдэл хийгдээгүй байгаа нь хүүхдүүдийг хүлээн авахад саад болжээ.

Орлогч А.Амартүвшингийн хэлснээр, Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах хуучин дөрвөн давхар орон сууцнууд цаашид дахин төлөвлөлтөд орох боломжтой тул оршин суугчид, хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг хангах үүднээс уг цэцэрлэгийг барьсан болохыг тодотгов.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд энэ онд долоон сургууль, 19 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. 240 хүүхдийн ортой энэ цэцэрлэг ашиглалтад орсноор орчмын цэцэрлэгүүдийн ачаалал мэдэгдэхүйц буурах боломжтой. Гэвч зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг Боловсролын яам өнөөдрийг хүртэл шийдээгүй тул энэ ондоо багтаж ажиллах эсэх нь эргэлзээтэй байна. Бид наймдугаар сард саналаа илгээсэн. Улаанбаатар хотод шинээр нээгдэж буй 12 сургууль, цэцэрлэг ийм асуудал үүсээд байна” гэв.

Мөн тэрбээр сургуулийн орчмын хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн хяналтын камерыг нийслэлийн нэгдсэн удирдлагын төвд холбох ажлыг хийж байгааг танилцууллаа. Ингэснээр хиймэл оюун ухаан ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчигчийг илрүүлдэгтэй адил, хүүхдэд аюултай нөхцөл байдал үүсэх эрсдлийг шуурхай илрүүлэх боломж бүрдэх юм.

Холбоотой сэдвүүд

а.амартүвшин цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.