Хандивын 30 мянган хонийг БНХАУ-д хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна

Х.Оргил
08 сарын 10, 2020

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна.

Уг Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэх өгөх ажлыг  шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уялдаа холбоотой, үр дүнтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцсон байна.

Холбоотой сэдвүүд

монгол-хятад хятад-монгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.