Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ханиадыг унтаж эмчлэх арга | Peak News

Ханиадыг унтаж эмчлэх арга

01 сарын 18, 2019

Ханиадтай үед унтаж амрах нь хамгийн зөв эмчилгээ. Биед тань хуримтлагдсан вирусыг дарж, дархлаа сайжруулахад хамгийн тустай. Хэрвээ та хаврын энэ жихүүн өдрүүдэд ханиад томуу хүрсэн бол унтахынхаа өмнө дараах зөвлөгөөг нэг дагаарай. 

1. Зөгийн балтай цай

Ханиадыг эмчлэх сонгодог арга“тахианы шөл” шиг л таны ханиадыг эдгээх болно. Халуун юм уух нь битүүрсэн хамрыг нээж өгдөг бөгөөд зөгийн бал нь сөөсөн хоолойг эдгээнэ. Мөн ханиалгах шинж тэмдэгийг арилгадаг байна.

2. Шүршүүрт орох

Халуун шүршүүрт орох нь таны битүүрсэн хамрыг нээхэд тустай. Мөн ядаргааг тайлж, тайвшруулах болно

3. Агаар чийгшүүлэгч

Хүйтний улиралд хуурай гэрт байх нь муу. Тиймээс агаар чийгшүүлэгчээр орчиноо чийгтэй болгоорой. Анхааруулж хэлэхэд агаар чийгшүүлэгчээ ойр ойрхон цэвэрлэхгүй бол бактери үржих аюултай шүү.

4. Өндөр дэр

Орон дээр дээшээ харж унтахаар ханиалга улам нэмэгддэг. Тиймээс тайван тухтай унтахын тулд дэрээ өндөрлөх хэрэгтэй.

5. Эм

Ханиад томууны ихэнх эмнүүд нойрсуулах үйлчилгээтэй байдаг. Гэхдээ уухаасаа өмнө эмчийн заавар, найрлагыг нь харахаа битгий мартаарай. Мөн дээр нь "daytime” эсвэл “non-drowsy” гэж бичсэн байвал харин ч эсрэгээрээ сэргэг байлгах үйлчилгээтэй юм шүү.

6. Хүчлэх хэрэггүй

Хэрвээ унтаж чадахгүй бол, өрөөнийхөө өөр хэсэгт унтах гээд үз. Эсвэл ном унших, хөгжим сонсох, бүлээн цай ууж болно шүү дээ.

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.