Э.Мөнхтуяа
12 сарын 09, 2019
Пакистаны Карачи хотод 22 настай Дуа Мангийг зэвсэгтэй этгээдүүд хулгайлсан явдал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хачин жигтэй маргаан өрнүүлж байна.
Азид гэмт хэргийн тоогоор хамгийн дээгүүрт ордог тус хотод Дуа Мангийг үл мэдэгдэх этгээд хүч тулган энэ сарын 1-ний өглөө хулгайлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр түүний эгч Лайла Манги түүнийг хайж олох, олон нийтийн тусламж, дэмжлэгийг авахын тулд хулгайлагдсан тухай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлжээ.
This is a true Pakistani muslim in his true colours. This is who we really are. If someone does not comply by this swine's idea of oppression, they should be abducted or raped to "teach them a lesson". Spread this so his mother knows her son wants women abducted.#duamangi pic.twitter.com/QtuaPBU9CQ
— Umair Arshad (@TheUmairArshad) December 1, 2019
Лайла Дуагийн зургийг фэйсбүүкт байрлуулж, найз нөхөд, дагалдагч нараасаа анхаарал болгоомжтой байхыг хүссэн юм. Хамаатан садан нь мөн үүнтэй төстэй хүсэлтийг Twitter дээр тавьжээ.
Уг нийтлэл нь орон нутгийн удирдлагуудаас арга хэмжээ авахыг шаардсан хувь хүмүүс, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дэмжлэгийг удалгүй хүлээн авсан байна. Харамсалтай нь нийтлэл нь мөн Дуаг буруутгасан, хувцаслалтыг нь шүүмжилсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг цуглуулжээ. Ханцуйгүй цамц өмссөн нь халдагсадыг өөрөө “уриалан дуудсан” гэх зэргээр шүүмжилжээ. Хохирогчийг доромжилсон сэтгэгдлүүд нь сошиал хэрэглэгчдийг талцуулснаар маргаан болон хувирчээ.
Орон нутгийн цагдаа нар тус маргаан мэтгэлцээнийг буруушааж байгаа ба мөрдөн байцаах ажиллагааг явуулахад улам хүндрэл учруулж байгаа гэжээ. Мөн BBC-д мэдээлэл өгсөн сэтгэл зүйчийн хэлснээр тус үйлдэл нь хохирогчийн гэр бүлд мөн сөргөөр нөлөөлж байна.
Охиныг хайж олоход анхаарахын оронд яагаад тэр хулгайлагдсан бэ гэсэн маргаан болон хувирсан нь олныг эмзэглүүлж буй төдийгүй, тус сөрөг мэдэгдэл нь гэр бүлийнхэнд нь хүндээр тусаж буй аж. Зарим тохиолдолд “олон нийтийн доромжлолоос зугтаахын тулд” цагдаад гаргасан иймэрхүү гомдлыг гэр бүлийнхэн нь буцаадаг байна. Одоогийн байдлаар мөрдөн байцаалт анхан шатны үедээ явж буй бөгөөд барьцаалан мөнгө нэхэмжлэх зорилготой байж магадгүй гэж таамаглаж байгаа ч албан ёсоор мэдэгдэл гаргаагүй аж.
Revealing clothes, ooh
— khadija siddiqi (@khadeeeej751) December 2, 2019
Hanging out at night, ooh
Late at night,
That too with boys,
Serves her right.
She deserved it.
.
Victim Blaming
.
Self-righteous,smugly moralistic men who rape orphans,dig graves to rape women, douse women in acid, regularly visit porn sites.#DuaMangi
Please share, folks. Really need as much help as we could get. It's been over 22 hours since my cousin, Dua Nisar, was kidnapped off a street close to Chai Master, Karachi. #DuaMangi pic.twitter.com/CV6xeD5vHp
— Rahul Hasnain (@HasnainRahul) December 1, 2019
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.