Хар тамхи хадгалж тээвэрлэсэн С.Баярмаа гэгчид 6 жилийн ял оноожээ

Х.Оргил
02 сарын 04, 2020

Хар тамхины хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарын шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болов.

Шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, нээлттэй танхимд хийжээ.

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар  6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жил хорих ял тус тус оноолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

С.Баярмаа нь хар тамхи, мансууруулах бодисын наймааг олон жил эрхэлсэн нь хууль, хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.