Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Харри, Меган нар хүүхэддээ ямар нэр өгөх вэ? | Peak News

Харри, Меган нар хүүхэддээ ямар нэр өгөх вэ?

04 сарын 10, 2019

ЛОНДОН. /CNN/. Их Британийн Суссексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нар удахгүй аав, ээж болно. Өнгөрсөн оны 10 дугаар сард тэд "анхны хүүхдээ 2019 оны хавар өлгийдөн авна" хэмээн мэдэгдсэн.

Тухайн үеэс хойш Меганы амаржих тов нууц хэвээр байсан бөгөөд тэрбээр нэгдүгээр сард арга хэмжээнд оролцох үеэрээ дөрөвдүгээр сарын эцсээр юм уу тавдугаар сарын эхээр амаржина гэж хэлсэн байна. 

Шинээр мэндэлсэн хүүхдэд нэр өгөх дүрэм язгууртнуудын дунд байдаггүй боловч Их Британийн язгууртны гэр бүлүүдийн хувьд өвөг дээдсийнхээ нэрийг хүндэтгэн өгөх нь түгээмэл байдаг юм. Бүхий л шинэ аав ээжүүдийн нэгэн адилаар Харри, Меган нар хүүхдийнхээ нэрийг хэн гэж өгөх талаар сайтар тунгаан бодож байгаа нь тодорхой. 

Таамаглагчдын үзэж буйгаар, гүн болон гүнгийн ахайтан нарын хүүхэд охин байх аваас тэд Диана /Харригийн ээжийн нэр/ эсвэл Виктория /Харригийн эмэг эхийн нэр/ хэмээх нэрийг өгөх магадлал хамгийн өндөр байна. Харин хүү төрвөл язгууртны гэр бүлийн түгээмэл нэр болох Артур, Эдуард эсвэл Харригийн өвөөгийн нэр болох Филипп хэмээх нэрийг өгч магадгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

меган нэр хүнд харри хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.