Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Харвардын их сургууль $200,000-аас бага өрхийн орлоготой оюутнуудыг төлбөргүй суралцуулна | Peak News

Харвардын их сургууль $200,000-аас бага өрхийн орлоготой оюутнуудыг төлбөргүй суралцуулна

Н.Жавхлан
03 сарын 26, 2025

Харвардын их сургууль ирэх намраас гэр бүлийн дундаж орлого нь 200 мянган ам.доллар болон түүнээс бага орлоготой тус улсын оюутнуудыг бакалаврын хөтөлбөрт үнэ төлбөргүй суралцуулах болсон тухайгаа зарлалаа. 

Энэ нь тус улсын санхүүгийн боломжгүй оюутнуудад “Ivy League” буюу АНУ-ын 8 нэр хүндтэй, элит их сургуулийн боловсролыг хүргэхэд чиглэсэн арга хэмжээ аж. 

Түүнчлэн өрхийн орлого нь 100 мянган ам.доллар ба түүнээс бага бол бүрэн тэтгэлэг олгохоос гадна орон байр, эрүүл мэндийн даатгал, сургууль гэр хоорондын тээврийн зардлыг ч төлөх юм байна.

Анх 2004 онд санхүүгийн боломжгүйгээс болоод Харвардын их сургуульд элсэж чаддаггүй хүмүүст зориулж “Харвардын Санхүүгийн Тусламж” төслийг эхлүүлсэн байдаг. Төсөл эхэлсэн цагаас хойш өрхийн орлогын хязгаарлалтын хэмжээ нь жил бүр нэмж байсан юм. Одоогийн байдлаар тус сургуульд 85 мянган ам.доллараас бага орлоготой гэр бүлийн оюутнууд үнэ төлбөргүй суралцаж байгаа ажээ. 

Тэгвэл уг төслөө улам бүр өргөжүүлэхийн тулд орлогын хязгаарлалтыг 200 мянган ам.доллараас бага болгох шийдвэр гаргаад буй нь энэ юм. Энэ талаар Харвард их сургуулийн ерөнхийлөгч Алан М.Гарбер 

“Харвард их сургууль санхүүгийн хувьд илүү олон хүнд хүртээмжтэй болох нь манай нийт оюутнуудын боловсрол, туршлага, хэтийн төлөвийг нь өргөжүүлж, тэдний оюуны болон хувь хүний хөгжлийг дэмжинэ” гэжээ. 


Амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх энэхүү хөнгөлөлт Харвардын Их Сургуулиар зогссонгүй. 

Тухайлбал Пенсильваниа их сургууль 2025 оны намраас 200 мянган ам.доллар хүртэлх орлоготой гэр бүлийн оюутнуудыг үнэ төлбөргүй суралцуулахаа мэдэгдээд байгаа юм.  Түүнчлэн 

“Энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхдээ тухайн өрхийн үл хөдлөх хөрөнгийг оролцуулж тооцохгүй гэдгээрээ онцлогтой” гэж тус сургуулийн Санхүүгийн Хэлтсийн Дэд Ерөнхийлөгч Марк Дингфилд дурджээ.


Дэлхий нийт ядуурлыг бууруулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн бодлого” хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү бодлогын гол зорилтуудын нэг нь чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгох юм. Үүнд томоохон их сургуулиуд манлайлал үзүүлж, хувь нэмрээ оруулж байна хэмээн боловсрол судлаачид, мэргэжилтнүүд онцолж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.