Хашоггийн амийг хөнөөсөн явдалтай холбоотой байр суурийг няцаажээ

peak.mn
12 сарын 17, 2018

Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад хүлээлгэсэн талаархи АНУ-ын Конгрессын Сенатын байр суурийг Саудын Араб няцаажээ. Энэ тухай Саудын Арабын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжид хүлээлгэх тогтоолыг АНУ-ын Сенат санал нэгтэй баталсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

"Саудын Араб АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд баримтлах чиг баримжаагаа батлан мэдэгдэж байгаа хэдий ч АНУ-ын сенатын баримталж буй байр суурьтай холбоотой асуудалд санаа зовниж байна” хэмээн тус улсын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости

Холбоотой сэдвүүд

жамаль хашогги сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.