Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хатуу хөл хорионы үед эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн машинаараа чөлөөтэй зорчино | Peak News

Хатуу хөл хорионы үед эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн машинаараа чөлөөтэй зорчино

Б.Баясгалан
12 сарын 21, 2020

Улаанбаатарт энэ сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 14 хоногийг хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. 

Энэ хугацаанд 15 чиглэлийн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг зогсооно. /Тус 15 чиглэлийн байгууллагыг ЭНД дарж харна уу/

Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллана. 

Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно. Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх шаардлагатай. 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино. 

Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг ХХААХҮ-ийн сайд мэдэгдлээ. 

Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөнө.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.