Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Х.Баттулга: 'AstraZeneca” компанийн боловсруулж буй вакциныг худалдан авах чиглэлийг ЗГ-т өгнө | Peak News

Х.Баттулга: "AstraZeneca” компанийн боловсруулж буй вакциныг худалдан авах чиглэлийг ЗГ-т өгнө

Б.Баясгалан
12 сарын 01, 2020

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахимаар уулзлаа. Улмаар тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцов.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани 11 дүгээр сарын 23-нд мэдээлсэн.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулж, нийлүүлэх чиглэлд “AstraZeneca” компани өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.

Тэрбээр үргэлжлүүлэн "Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй. Иймд коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал байна. Танай компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжид худалдан авах сонирхолтой байна" хэмээлээ.

“AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжид нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.