Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ХЭҮК: Цар тахлын үед бусдын овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн зургийг цахим орчинд... | Peak News

ХЭҮК: Цар тахлын үед бусдын овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн зургийг цахим орчинд түгээхийг хориглодог

Х.Оргил
11 сарын 12, 2020

ХЭҮК мэдэгдэл гаргалаа.

Монгол Улсад коронавируст COVID-19 халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний нууцад хамаарах хүний овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг зэргийг нийтэлж, олноор түгээн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. 

Таны түгээсэн сөрөг, ташаа мэдээлэл нь бусдын эрхийг бүдүүлгээр зөрчиж, нийгэмд талцал, үймээн самуун үүсгэж, ялгаварлан гадуурхалтыг дэвэргэх эрсдэлтэй тул иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан цахим орчинд соёлтойгоор оролцоно уу.

Эгзэгтэй цаг үед тусгаарлалт, хорио цээрийн дэглэмд хамрагдсан хүн бүр иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нийтийн эрх ашгийн төлөө эрх бүхий байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг чандлан сахиж, олноороо үймж цугларахгүй байх, шинэ коронавирусын халдвараас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлж, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэний журамт үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Холбоотой сэдвүүд

хэүк цар тахал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.