Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд “AI Pledo” платформыг туршина

О.Анужин
09 сарын 21, 2026

БНСУ-ын “Үндэсний инновацын бүтээгдэхүүн”-ээр батламжлагдсан “AI Pledo” платформыг Монголд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Тодруулбал, эхний ээлжид хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд үе шаттай туршина. Багачууд зөвхөн таблетын дэлгэц ширтэж, идэвхгүй суухгүй. Харин төхөөрөмжийг ухаалаг хиймэл оюун блоктой хослуулж, гараараа бодитоор үйлдэл хийн, эвлүүлж суралцахаар шийдсэн нь уг платформын онцлог юм. Ийм интерактив арга барил дэлгэцийн хэт хамаарлаас сэргийлээд зогсохгүй, хүүхдийн тархины хөгжил, бүтээлч сэтгэлгээнд эергээр нөлөөлөх давуу талтай.

Мөн уг системд математик, англи хэл, кодчилол зэрэг 10,000 гаруй хичээлийн баялаг сан багтжээ. Эдгээр хичээлийг монгол, англи тэргүүтэй олон хэлээр судлах боломжтой. Түүнчлэн анхаарал төвлөрөлт, унших чадвар султай хүүхдүүдэд зориулсан цахим сонины тусгай шийдэлтэй. Дуу хоолойг 99.7 хувийн нарийвчлалтай таних технологийн тусламжтай хүүхдүүд сурлагын хоцрогдлоо уйтгартай биш, харин хамгийн хөгжилтэй, бүтээлчээр арилгах боломж бүрдэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.