Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөхний хорт хавдрыг үүсэхээс нь өмнө оношилно | Peak News

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөхний хорт хавдрыг үүсэхээс нь өмнө оношилно

Peak.mn
06 сарын 26, 2026

Шведийн судлаачид хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөхний хорт хавдрын эрт дохиог оношлогдохоос нь 2–6 жилийн өмнө илрүүлэх боломжтойг тогтоожээ.

Судалгаанд 31 мянга гаруй эмэгтэйн 10 жилийн хугацаанд хийлгэсэн 89 мянга орчим маммографийн зургийг шинжилсэн байна.

Үр дүнд нь хиймэл оюун ухаан хожуу үеийн хөхний  хорт хавдартай гэж оношлогдсон зарим эмэгтэйн өмнөх зураг дээр сэжигтэй өөрчлөлтийг илрүүлж чаджээ.

Тухайлбал, AI систем:

  • оношлогдохоос 6 жилийн өмнө тохиолдлын 20 орчим хувийг,

  • 4 жилийн өмнө 25 орчим хувийг,

  • 2 жилийн өмнө 40 орчим хувийг

эрт анхааруулах боломжтой байжээ.

Каролинскийн их сургуулийн эмнэлгийн судлаач Фредрик Странд “Хөхний хавдрын зарим тохиолдолд оношлогдохоос хэдэн жилийн өмнө AI-д харагдахуйц шинж тэмдэг маммографийн зураг дээр байсан” гэж тайлбарлажээ.

Гэхдээ энэ нь хиймэл оюун ухаан эмчийг орлоно гэсэн үг биш. Харин хөхний хавдрыг эрт илрүүлэх, эрсдэл өндөртэй эмэгтэйчүүдийг ойр хянахад эмч нарт туслах боломжтойг судалгаа харуулж байна.

Эх сурвалж:goodnewsnetwork.org

Орчуулсан:С.Мишээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.