"Хил хязгааргүй сурвалжлагчид" даян дэлхийн Мэдээлэл, ардчиллын комисс байгууллаа

Б.Баясгалан
09 сарын 12, 2018

НҮБ-ын Ерөнхий Ассамбелей Хүний эрхийн тунхаглалаа Парис хотноо баталснаас 70 жилийн дараа Парист төвтэй Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллагаас “Мэдээлэл, ардчиллын олон улсын тунхаглал” боловсруулах зорилгоор олны танил 25 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгууллаа.

Шинээр байгуулж буй “Мэдээлэл, ардчиллын комисс”-ыг Нобелийн энхтайвны шагналт Ширин Эбади, Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар нар хамтран удирдах юм. Тус комисст Нобелийн шагналт эдийн засагч Жосеф Стиглиц, Амартъя Сен, Нобелийн шагналт зохиолч Марио Варгас Лоса, Европын парламтентын Сахаровын шагналт хуульч Хоуа Ибрахим нар мөн багтаж буй.

Энэхүү хараат бус комисс нь “иргэдийн эв нэгдэл, энхтайван, эрх чөлөөнд ноцтой аюул учруулж буй дарангуйллын дэглэмийн нөлөө тэлж, ардчилалд итгэлийн хямрал нүүрлэсэн” цаг үетэй давхцан байгуулагдаж буй. Даяарчлагдсан иргэний орон зайд улс төрөөс тавьж буй мэдээллийн хяналт, өсөн нэмэгдэж буй хувийн ашиг сонирхол, ардчилсан хяналтаас зайлсхийх бизнесийнхний эрх мэдлийн тэлэлт, чанартай сэтгүүл зүйн ухралт зэрэг нь комисс байгуулах гол үндэслэл боллоо.

Комиссын эрхэм зорилгод “Тунхаглал нь зарчмуудаа баталгаажуулж, шийдвэр гаргагчдад зориулсан зорилтууд тодорхойлж, засаглалын хэлбэр санал болгох гол үүрэгтэй” хэмээн тусгасан байна. Мөн энэ нь “ардчиллын салшгүй хэсэг болох чөлөөт, олон ургальч олон нийтийн орон зайг хамгаалах үүрэг хүлээсэн талуудыг дайчлахад тулах цэг бий болгох ёстой” гэжээ.

Комисс нь 18 орны 25 гишүүнтэй

Комисст дээр дурдсан эрхмүүдээс гадна Сенегалын ерөнхийлөгч асан Авдоу Диуф, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Нави Пиллая, Стэнфордын Их сургуулийн профессор, АНУ-ын улс төрийн эрдэмтэн Фрэнсис Фукуяама, Францын шүүгч Мирэй Дэлма Марти, Хятадын хүний эрхийн хуульч Тэн Биао нар багтаж буй. 

Түүнчлэн комисст багтсан нэр хүндтэй сэтгүүлчдийг дурдвал: Жан Дюндар (Турк), Мариа Ресса (Филиппин)Ульрих Хаагерүп (Дани), Анн-Мэри Липински, Марина Уокер (АНУ), Эйдан Уайт (Их Британи), Михаил Зыгарь (ОХУ), Адам Михник (Польш). 

Мөн дараах технологийн мэргэжилтнүүд комисст багтсан: Харвардын профессор Йохай Бенклер, Колумбын Их сургуулийн Чиглүүлэгч төвийн захирал Эмили Бэлл, Францын эрдэм шинжилгээний судалгааны үндэсний төвийн дарга Антуан Пэти, Upworthy вэбсайтын үүсгэн байгуулагч Эли Парисе, Пакистаны Цахим эрхийн сангийн үүсгэн байгуулагч Нихат Дад.


Мэдээлэл, ардчиллын тухай олон улсын амлалтын зүг

Энэхүү санаачилгын эцсийн зорилго нь засгийн газрууд, хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн төлөөллүүдийн хүлээх олон улсын үүрэг байх болно. Тиймээс Тунхаглалд үндэслэн хэд хэдэн ардчилсан орны төрийн тэргүүний санаачилгын түвшний улс төрийн үйл явц эхлэх хүлээлттэй байгаа юм. Энэ нь цаашдаа “Мэдээлэл, ардчиллын тухай олон улсын амлалт” руу хөтлөх болно. Энэ талаарх захидлаа бид дэлхийн бүх улсын тэргүүнүүд рүү аль хэдийнэ илгээсэн билээ бөгөөд 11 дүгээр сарын дунд гэхэд хариугаа авна гэж найдаж байгаа. Учир нь Дэлхийн Нэгдүгээр дайн төгссөний 100 жилийн ойд зориулан зохиогдох Парисын энхтайвны форум (11 дүгээр сарын 11-13) болон Интернэт засаглалын форумаар (11 дүгээр сарын 12-14) олон орны төрийн болон засгийн газрын тэргүүнүүд Парист чуулах юм. 

Комисс нь анхны уулзалтаа 9 дүгээр сарын 11, 12-нд Парис хотноо хийж, ажлаа хоёр сарын хугацаанд багтаан дуусгах зорилт тавиад байна. Ерөнхий нарийн бичгийн ажлын албаны үүрэг гүйцэтгэж буйн хувьд Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллага нь Комиссын дэвшүүлж буй асуудалд хувь нэмрээ оруулах үүднээс хэдэн сарын өмнө хэлэлцүүлэг эхлүүлсэн юм. Мөн өргөн хүрээний оролцогч талууд бүхий олон улсын зөвлөлгөөнийг ч хийгээд байгаа билээ. Хэрэв аливаа хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс үүнд оролцох хүсэлтэй бол informationdemocracy@rsf.orgгэсэн хаягаарөөрсдийн саналаа англи эсвэл франц хэл дээр илгээх боломжтой. Илтгэгчийн үүргийг “Esprit” сэтгүүлийн редактор, Хууль зүйн дээд судлалын хүрээлэнгийн (IHEJ) ерөнхий нарийн бичгийн дарга Антуан Гарапон гүйцэтгэж байгаа.


RSF-ийн санаачилгууд

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) бие даасан, ашгийн төлөө бус байгууллага нь Францад бүртгэлтэй нийтийн эрх ашигт үйлчилдэг хуулийн этгээд бөгөөд НҮБ, ЮНЕСКО, Европын зөвлөл, Франкофоны олон улсын байгууллага, Хүний болон ардын эрхийн тухай Африкийн комисст зөвлөх эрхтэй байгууллага юм. Парист төвтэй манай байгууллага нь 17 хотод (Берлин, Брюуссель, Женев, Хельсинки, Истанбул, Карачи, Киев, Лондон, Мадрид, Мехико, Рио де Жанейро, Сан Франциско Стокхолм, Тайпэй, Тунис, Вена, Вашингтон) өөрийн төлөөлөгчийн үүрэг бүхий товчоодыг ажиллуулж байгаа ба 130 оронд сурвалжлагчтай, 15 түнш байгууллагатай.

Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллага нь “Дэлхий дахин, хүрээлэн буй орчноос шалтгаалах сорилтуудын талаарухамсарлан ойлгож, мэдэж байхын тулд бүх хүн төрөлхтөнд өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл нь хүртээмжтэй байх”-ын төлөө алсын хараатай. Бид “Сэтгүүл зүйн эрх чөлөө, хараат бус, олон ургальч байдал”-ыг хөхиүлэн дэмжиж, “энэхүү үзэл санааг өөртөө агуулдаг бүгдийг” хамгаалахад захирагдан ажиллана. Үйл хэрэг нь “1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлээр зоригжиж, сэтгүүл зүйнмэргэжлийн ёс зүйн тухай тунхгууд болон хартиудыг манлайлахад” оршино. 

Харин Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын дэмжсэн, эхлүүлсэн санаачилгууд болон Мэдээлэл, ардчиллын комисс нь бие даасан байх бөгөөд эрх мэдлээс ангид байна.

Хил хязгааргүй байгууллагаас өнгөрсөн 4 дүгээр сард редакцийн хараат бус байдал, сэтгүүл зүйн мэргэжлийн арга барилууд, хэвлэл мэдээллийн ил тод байдал болон өөрийн зохицуулалтын үйл явцын хүрээнд хамтаар тодорхойлсон стандартуудыг даган мөрддөг хэвлэл мэдээллийн байгууллагад бодит давуу тал (ялангуяа технологийн болон эдийн засгийн давуу тал) олгох замаар мэргэжлийн ёс зүйг дээдлэх байдлыг хөхиүлэн дэмжих зорилготой Сэтгүүл зүйн итгэлийн санаачилгыг (JTI) эхлүүлээд байна. Одоогоор энэхүү санаачилгад хэвлэн нийтлэгчид, хэвлэл мэдээллийн эвлэл холбоод, хэвлэлийн эрх чөлөөний ТББ-ууд, олон улсын байгууллагууд гээд 100 орчим байгууллага нэгдэж, Agence France Presse, Олон улсын редакторуудын сүлжээ, Европын өргөний нэвтрүүлгийн холбоо түншээр ажиллаж байна.

Сэтгүүл зүйн итгэлийн санаачилга (JTI) нь төрөл, хэмжээнээс үл харгалзан мэдээний бүх байгууллагад төвлөрөх бөгөөд эдийн засгийн бодит байдлын өөрчлөлтэй нүүр тулахад сэтгүүл зүйн үнэ цэнийг хамгаалахад зориулагдсан. Мэдээлэл, ардчиллын комисс нь даяарчлагдсан мэдээ, мэдээлэл, интернэтийн эринд олон нийтийн орон зайн эрх зүйн болон оюуны суурийг тодорхойлох зорилготой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.