Япончууд нэг минут чимээгүй зогсож, Хирошимагийн бөмбөгдөлтөд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв

Б.Анхилам
08 сарын 06, 2020

Нэг минутын анир чимээгүй байдал болон бүх төрлийн атомын зэвсгийг устгахад чиглэсэн үгсийн хамтаар Хирошима хотод 75 жилийн өмнө бөмбөгдөлтөд өртсөн хүмүүст өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолд хүмүүс урьдынхаас цөөн тоогоор оролцсон нь коронавирустэй холбоотой ч ирсэн хүмүүс Токиогийн цагаар 08:15 минутад энх тайвны бэлгэдэл хүрэл хонхны дуутай зэрэгцэн зуны халуунд 1 минут аниргүй зогсчээ.

75 жилийн өмнөх яг тэр мөчид л Америкийн бөмбөгдөгч онгоц Энола Гэй атомын эхний бөмбөг болох "Бяцхан хүү" гэх бөмбөгийг тус улсын өрнөд хэсэгт хаясан юм. Бөмбөг унасан даруй тус хотын оршин суугчдын талаас илүү буюу 140 мянган хүн амь үрэгдсэн. Тийнхүү Хирошимаг бөмбөгдсөнөөс 3 өдрийн дараа америкчууд 2 дахь бөмбөгөө Нагасаки хот дээр хаясан юм. Төдөлгүй Японы эзэн хаан бууж өгч байжээ. Одоо бол Хирошима нь дэлхий даяар дайн болон энх тайвныг бэлгэдэг билээ.

Getty ImagesGetty ImagesGetty ImagesGetty ImagesGetty ImagesGetty ImagesGetty Images


Эх сурвалж: OÖNachrichten

Холбоотой сэдвүүд

япон хирошима

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.